Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ


нийт 289

УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-03-10 353
Цогтцэций сумын ИТХ, ЗДТГ-тай хамтран "Нүүрс тээвэрлэлт, тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, орон нутгийн тулгамдсан асуудал" уулзалт хэлэлцүүлгийг 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Тус уулзалт хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Зам тээвэр, хөгжлийн яамны мэргэжилтэн, төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгж байгууллагуудын захирал удирдлагууд оролцож төслийн талаар болон хийж хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын талаар малчид иргэдэд мэдээлэл өгч иргэдийн асуултанд хариулт өгч санал хүсэлтийг нь сонсож ажиллаа.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-02-23 325
Цогтцэций сумын ИТХ-ын дарга Ц.Доржсүрэн болон хурлын төлөөлөгчид, багийн Засаг дарга нар Зам, тээврийн хөгжлийн сайдтай уулзалт хийлээ. Уулзалтад Зам, тээврийн хөгжлийн сайд Х.Халтар, тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Гэрэлням, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Загдрагчаа, Хуулийн хэлтсийн дарга Н.Бат-Эрдэнэ нар оролцож, хурлын төлөөлөгч нарт төмөр замын одоо баригдаж байгаа болон 2022 онд дуусах төсөл, хилийн боомтуудыг авто замаар холбохоор хэрэгжих төслүүдийг танилцууллаа. Сумын ИТХ-ын төлөөлөгчид Цогтцэций–Чойрын чиглэлийн авто зам, Төмөр зам,Таван толгой түлш компанийн нүүрс тээвэрлэлтийн нөхцөлийн талаар яамны удирдлагуудаас тодруулга авлаа. Уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас сумын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, нүүрс тээвэрлэлтээс хамааралтай үүссэн хөрсний бохирдол, авто замын гэмтэл зэрэг тулгамдсан асуудлын талаар саналаа уламжиллаа.

Сумын "Оны Тэргүүн", "Аварга тариаланч", иргэдийн Төлөөлөгчдийн "Хурлын Хүндэт" өргөмжлөл шагналыг тус тус гардууллаа.

2022-02-01 388
2021 онд Цогтцэций сумандаа ажил хөдөлмөрөөрөө манлайлан ажилласан салбар салбарын ажилтан албан хаагч, иргэд, байгууллагаа шалгаруулан "Буян үйлдэгч хэмээх усан бар жил"-ийн сар шинийн босгон дээр шагналаа гардуулан өглөө. Сумын Оны тэргүүнээр 1. "Оны тэргүүний байгууллага" - Ш.Гантуяа эрхлэгчтэй 7-р цэцэрлэгийн хамт олон 2. "Оны тэргүүний ажилтан" - Б.Энхтүвшин (Эрүүл мэндийн төвийн жолооч) 3. "Оны тэргүүний малчин" - Г.Отгонзаяа (Цагаан-Овоо багийн малчин) 4. "Оны тэргүүний сурагч" - Б.Нарангарав (2-р сургуулийн сурагч) 5. "Оны тэргүүний гэр бүл" - Б.Билгүүн, Э.Тамжидмолом (Сийрст багийн иргэн) Сумын аварга тариаланчаар - С.Баттогтох, У.Баясгалан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Хүндэт өргөмжлөл"-өөр - Л.Мишигдорж, М.Тулгасүрэн, Н.Батцэцэг, С.Ариунтуяа, А.Алтанцоож нар тус тус шагнагдаж шагналыг ИТХ-ын дарга Ц.Доржсүрэн, Засаг дарга Г. Бацмаа нар гардуулан өглөө.

ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ 20 ДУГААР ХУРАЛ ХУРАЛДЛАА

2021-12-30 337
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 20 дугаар хурал хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. 1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 4/8 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн тайлан мэдээлэл сонсох 2. "Дархан бэр" энгэрийн тэмдэг, үнэмлэх олгох журам батлах тухай 3. Сумын ИТХ-ын шагналын төрөл, түүнийг олгох журмыг шинэчлэн батлах тухай 4. Сумын Засаг даргын зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай 5. "Ээлтэй-Эргэх холбоотой-Энэрэнгүй хөгжил" хөтөлбөр батлах тухай 6. "Эрчимжсэн-Эко-Элбэг хангалуун эзэн" хөтөлбөр батлах тухай 7. "Эрүүл-Эерэг-Энх тунх иргэн" хөтөлбөр батлах тухай 8. "Сэтгэлтэй-Сахилгатай-Сайшаалтай төрийн алба" хөтөлбөр батлах тухай 9. "Эрдэмтэн-Ирээдүйтэй-Эх оронч боловсрол" хөтөлбөр батлах тухай 10. Хайгуулын тусгай зөвшөөрөлд санал авах тухай

Брагри ёнзин халх Дамцигдорж хувилгааны IV дүрийн Данзанжамьянлодой гэгээнтэн төрсөн нутагтаа мориллоо.

2021-12-27 361
Цастын мэргэдийн орон болоод Их Монголын орноо Брагри Ёнзин Халх Дамцигдорж хэмээн алдаршсан Монголын V болон VI Богд Жэвзүндамба хутагтуудын ёнзин багш, түүнчлэн бусад олон дээдэс мэргэдүүдийн номын багш бөгөөд судар, тарнийн гуу санг баригч их сартваахын IV дүрийн хувилгаан Дэнзинжамьянлодой гэгээн бээр Дээрхийн гэгээн XIV Далай багшийн тааллын зарлигаар 2011 онд манай сумаас тодорсон билээ. Үүнээс хойш БНЭУ-д залран Сэра Жэ дацан их сургуульд Буддын гүн ухааны эш, онолын номд өдгөөг хүртэл тасралтгүй амжилттай суралцаж байгаа билээ. Гэгээнтэн маань одоогоор эх орондоо морилон саатаад байгаа бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өөрийн төрсөн нутаг болох Цогтцэций сумандаа морилон ирж сумын удирдлагууд болон сүсэгтэн олон хүндэтгэн угтан авлаа.

ИРГЭДИЙН ГОМДЛЫН ДАГУУ БАЙГУУЛАГДСАН АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАА

2021-12-20 332
ИТХ-аас 2021.12.07-ны өдрийн 4/7 тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг Гашуун сухайт чиглэлийн 2 дахь км-т үйл ажиллагаа явуулдаг иргэдээс ирсэн гомдлын дагуу “Шанх майнинг”ХХК болон түрээслэгч иргэдтэй уулзалт хурал зохион байгууллаа. Ажлын хэсэг үүссэн асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулан ИТХ-ын Тэргүүлэгчдийн 20-р хуралдаан танилцуулах юм.

ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 4 ДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2021-12-07 319
Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаан 2021 оны 12-р сарын 7-ны өдөр 100 хувийн ирцтэйгээр эхэллээ. Дараах зургаан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Нэг. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны тайлан сонсох тухай Хоёр. Сумын хөгжлийн 2021 оны жилийн төлөвлөгөөний хэрэгжилт батлах тухай Гурав. Сумын 2022 оны төсөв батлах тухай Дөрөв. Сумын 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай Тав. Сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2022 оны төлөвлөгөө батлах тухай Зургаа. Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай Хэлэлцэх асуудлуудаа амжилттай хэлэлцэн дууслаа.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ

2021-11-29 389
Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улс тунхагласны түүхт 97 жилийн ойн баярыг тохиолдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас Монгол улсын иргэний андгай өргөх ёслолыг зохион байгууллаа. Ёслолд ерөнхий боловсролын 1, 2-р сургуулийн сурагчдын төлөөлөл оролцож Андгай өргөн иргэний үнэмлэхээ гардаж авлаа. Ирээдүйд эх орныхоо хөгжлийг түүчээлэн авч явах эрхэм дүү нартаа амжилт хүсэж, баяр хүргэе.

СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-11-21 304
Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдсан шатар сонирхогчдын "Сумын аварга" шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 6 шатарчин өрсөлдөж Эрэгтэй 1-р байр Б.Мягмарсүрэн 2-р байр Б.Сумьяа 3-р байр Б.Батбаатар Эмэгтэй 1-р байр Б.Мичидмаа 2- р байр Н.Энхболор 3-р байр Б.Цогзолмаа нар тус тус байр эзэллээ.

ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 3 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2021-09-10 312
Цогтцэций сумын ИТХ-ын ээлжит гуравдугаар хуралдаан 2021 оны 09-р сарын 10-ны өдөр хуралдаж хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. 1. Сумын Засаг даргад итгэл үзүүлэх, эс үзүүлэх тухай 2. Ковид-19 цар тахлын болон цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсох 3. ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын тайлан сонсох 4. Сумын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай 5. Сумын ИТХ-ын 2020 оны "2021 оны төсөв батлах тухай" 2/9 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 6. Малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай 7. 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай 8. 2022 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалт батлах тухай

ТӨМӨР ЗАМЫН МСҮТ НЭЭЛТ БОЛЛОО

2021-09-06 362
Шинэ төмөр зам төслийн хүрээнд байгуулагдсан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төмөр замын МСҮТ нээлтээ хийлээ. Тус сургуулийн 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд орон нутгийг төлөөлөж Цогтцэций сумын иргэдийн хурлын дарга Ц.Доржсүрэн, ажил олгогч байгууллагуудыг төлөөлж Тавантолгой төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал, Зүүнбаян төмөр зам ХХК-ийн дэд захирал Т.Сайнжаргал, Монголын төмөр зам ТӨХК-ийн Хөдөлгөөн зохион байгуулалтын инженер О.Амарсанаа нарын албаны хүмүүс оролцлоо. Тус МСҮТ нь Монголын төмөр зам ТӨХК, Тавантолгой төмөр зам ХХК, Зүүнбаян төмөр зам ХХК-иудтай хамтын ажиллагаатай ажилладаг бөгөөд МСҮТ-д эдгээр байгууллагуудын нэрэмжит тэнхимийг байгууллаа. МСҮТ нь 2021-2022 оны хичээлийн жилд өртөөний жижүүр, төмөр замын замчин, зүтгүүрийн туслах машинч, илчит тэрэгний засварчин, ачаа вагон хүлээлцэгч зэрэг зургаан ангид 240 гаруй суралцагчийг элсүүлээд байна.

АЖЛЫН ХЭСГИЙН УУЛЗАЛТ

2021-08-26 307
Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор байгуулагдсан "Таван толгой-Манлай-Ханги, Тавантолгой-Говьсүмбэр чиглэлийн нүүрс тээврийн замын асуудлыг судалж санал боловсруулах" аймаг, сумын Иргэдийн хурлын төлөөлөгч Г.Цог-Өрнөх төлөөлөгчөөр ахлуулсан ажлын хэсэгтэй сумын удирдлагууд болон хурлын Төлөөлөгчидтэй уулзалт хийж санал солилцож байна.

ЭХИЙН АЛДАР ОДОН ГАРДУУЛЛАА

2021-06-01 337
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эхийн алдар 2-р одон гардуулах ёслол боллоо. Цогтцэций сумын хэмжээнд эхийн 2-р одонгоор 41 ээж энэхүү алдар хүндтэй шагналыг авч аймгийн Засаг дарга Р.Сэддорж шагналыг гардуулж өглөө. Ээжүүддээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголын үрс маш олон болох болтугай.

ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

2021-05-10 308
Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд зохион байгуулж буй "Сумын иргэдийн хурлын Төлөөлөгчдийн суурь сургалт" -нд хурлын Төлөөлөгчид цахимаар хамрагдаж байна.

НЭГ-ӨРХ НЭГ-ШИНЖИЛГЭЭ

2021-04-29 317
Ковид-19 цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдөр буюу 2021.04.29 -ны 10 цагаас эхлэн “НЭГ ӨРХ, НЭГ ШИНЖИЛГЭЭ” сумын хэмжээнд явагдаж эхлэнэ. ✅Өрх бүр өөрсдийн шинжилгээ өгөх төлөөллийг сонгох. ✅Тухайн байр болон гудамжийг чанга яригчаар зарлан дуудах үед иргэн ганцаар гарч ирэх /хүүхэд дагуулан гарч ирэхгүй байхыг хатуу анхаарах, хүн хоорондын зайг ягштал баримтлах/. ✅Айлууд өрхүүд нохойгоо уях. ✅Хөтчийн тавьсан шаардлагыг сахин биелүүлэх. ЭРСДЭЛГҮЙ ЦОГТЦЭЦИЙ СУМЫН ТӨЛӨӨ БИД ХАМТДАА

ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ХУРАЛДЛАА

2021-04-02 297
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 06 дугаар Хурал 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хуралдаж 6 асуудал хэлэлцэн баталлаа. Үүнд: ✅ Сумын Улаан загалмайн анхан шатны хорооны зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай ✅ Суманд 2020 онд ОНХС болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн ажлын тайлан мэдээлэл сонсох. ✅ Сумын онцгой комиссын мэдээлэл сонсох ✅. Сумын онцгой комиссд иргэд аж ахуй нэгж байгууллагаас өгсөн хандивын зарцуулалтын тайлан сонсох ✅. Сонгуулийн зурагт болон ухуулах хуудас байрлуулах байршил тогтоох тухай ✅ Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан зарлах тухай

ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ХУРАЛДЛАА

2021-03-12 344
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 05 дугаар Хурал 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хуралдаж 3 асуудал хэлэлцэн баталлаа. Үүнд: - Сумын аварга малчин, аварга тариаланч шалгаруулах журам батлах тухай - Эхийн алдар одонд тодорхойлох тухай - Ажлын хэсэг байгуулах чиглэл өгөх тухай асуудлуудыг хэлэлцлээ.

2021 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

2021-02-26 430
2021 ОНЫ 4 САРЫН 1-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН СУМЫН 2021 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ИРГЭНД ГЭР БҮЛИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ЗОРИУЛАЛТААР ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ӨРГӨДЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ БОЛНО. МӨН ИРГЭД www.egazar.gov.mn ЦАХИМ ХУУДАСААР ДАМЖУУЛАН ӨРГӨДӨЛӨӨ ЦАХИМААР ХҮРГҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

2021 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

2021-02-26 240
УМЫН 2021 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ОЛГОХ ГАЗРЫН БАЙРШИЛ МЭДЭЭЛЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА. ДУУДЛАГА ХУДАЛДААГ WWW.MLE.MN ГАЗРЫН БИРЖИЙН ЦАХИМ СИСТЕМЭЭР ДАМЖУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

ЦОГТЦЭЦИЙ СУМЫН "ОНЫ ТЭРГҮҮН" 9 АЛДАРТАН ТОДОРЛОО

2021-02-10 222
Жил бүр Цогтцэций сумын ИТХ-аас шалгаруулдаг сумын "Оны тэргүүн" есөн алдартан тодорлоо. 2020 оны Цогтцэций сумын "Оны тэргүүн"-ээр: 1."Оны тэргүүний ахмад"- С.Цэндоо /Сийрст багийн малчин/ 2. "Оны тэргүүний албан хаагч"- Б.Баасанхүү /Гал түймэр унтраах аврах 44-р ангийн гал түймрийн улсын хяналтын байцаагч/ 3. "Оны тэргүүний ажилтан"- Г.Баттулга /Энержи ресурс ХХК Байгаль орчны ажилтан/ 4. "Оны тэргүүний малчин" - Б.Батболд /Цагаан-Овоо багийн малчин/ 5. "Оны тэргүүний уурхайчин" - У.Ганбат /Энержи ресурс ХХК хүнд машин механизмын ахлах оператор/ 6. "Оны тэргүүний сурагч" - А.Ренчинням / 1-р сургуулийн сурагч/ 7. "Оны тэргүүний залуу гэр бүл" - С.Ренчинбямба, Ж.Мөнхзаяа /Билгэх багийн малчин/ 8. "Оны тэргүүний төрийн байгууллага" Цогтцэций сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэс 9. "Оны тэргүүний аж ахуй нэгж байгууллага"- Говийн-Од дэвших ХХК "Мичид" шүдний эмнэлэг тус тус шалгарчээ. Оны тэргүүнүүддээ баяр хүргэж, ажлын улам их амжилтыг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%