Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу

УЗАШХОРОО


нийт 10

“МАЛЧДАД ТУСЛАХ ХҮМҮҮНЛЭГИЙН АЯН”

2024-02-20 69
Цогтцэций сумын ИТХ, ЗДТГ, Улаан загалмай анхан шатны хороо хамтран 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл малчдад туслах сайн үйлсийн аяныг зарлалаа. Албан байгууллага, ААН, иргэд та бүхнийг тус аянд идэвхтэй оролцохыг уриалж байна. Холбогдох утас: 70535557, 88044832, 88400884

🌏🩸АМЬДРАЛ БЭЛЭГЛЭГЧ ЭРХЭМ ХҮНДЭТ ДОНОРУУДДАА ДЭЛХИЙН ДОНОРЫН ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ.

2023-06-13 88
🌏🩸АМЬДРАЛ БЭЛЭГЛЭГЧ ЭРХЭМ ХҮНДЭТ ДОНОРУУДДАА ДЭЛХИЙН ДОНОРЫН ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ. Тогтмол хугацаанд цус сийвэнгээ өгч амьдрал бэлэглэгч, энэрэнгүй үйлст дэлхийн доноруудын өдрийг угтан сумынхаа эрхэм хүндтэй донорууддаа хүндэтгэл үзүүлж, шагнал гардуулах, сумын Эрүүл мэндийн төвийн цус бэлтгэж авах өрөөг тохижуулан хүлээлгэн өгөх арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тодруулбал: МУЗН-ийн Хүндэт донор” тэмдгээр С.Баясгалан МУЗН-ийн Нигүүлсэл мөнгөн медалиар Хүндэт донор” Д. Нарандулам МУЗН-ийн Энэрэнгүй донор” өргөмжлөлөөр Б.Амартүвшин, Б.Оргилмаа, Б.Байгальмаа, Х.Батжаргал, С.Алтанцэцэг, А.Мөнхчулуун, Э.Монголжингоо, Б.Батзаяа, С.Сансармаа, Д.Эрдэнэчимэг, Д.Отгонтөгс, Д.Отгонцэцэг нар тус тус шагнууллаа. Мөн Цогтцэций сумын Эрүүл мэндийн төвийн цус бэлтгэж авах өрөөг 14,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тохижуулж хүлээлгэн өгсөн Б.Баярбилэг захирал, сумын ИТХ-ын төлөөлөгч Г.Сундуй, М.Ганчимэг, Б.Зоригт, М.Мөнгөнхонх, Б.Эрдэнэбаясгалан, Ж. Өлзийбаяр болон хамтран ажилласан Энержи ресурс” ХХК-ийн орон нутгийн харилцааны хамт олон болон сумын Эрүүл мэндийн төвийн хамт олондоо баярласан талархсанаа илэрхийлье. Хүний алтан амийг аврах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа эрхэм донорууддаа баярын мэнд хүргэж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ. Цогтцэций сумын ИТХ-ын дэргэдэх Улаан загалмайн анхан шатны хороо😍

Хүмүүнлэгийн арга хэмжээ

2022-05-25 363
7-р Цэцэрлэгийн хамт олон Хүмүүнлэгийн аяны хүрээнд Багачуудын улаан загалмайн булан байгуулж, хамран сургах тойргийн малчин хүүхдүүдэд эрүүл мэндийн багц бүтээгдэхүүн өгч, малчин өрхөд тэмээ ноослох ажилд туслалцаа үзүүлэн, сайн дурын гишүүдийн татварыг төвлөрүүлэн ажилласан байна. Хүмүүнлэг үйлс дэлгэрэх болтугай.

Хүмүүнлэгийн арга хэмжээ

2022-05-23 315
27-р Цэцэрлэгийн хамт олон Хүмүүнлэгийн аяны хүрээнд Багачуудын улаан загалмайн булан байгуулж, байгууллагад хэрэглэх анхны тусламжийн иж бүрдэлийг бий болгож, галч алба хаагчдыг дулаан хувцасаар хангаж, өрх толгойлсон эмэгтэйд хоол хүнс, ахуйн хэрэглээний тусламж үзүүлэн, сайн дурын гишүүдийн татварыг төвлөрүүлэн ажилласан байна. Хүмүүнлэг үйлс дэлгэрэх болтугай.

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-02-14 324
Өмнөговь аймгийн Улаан загалмайн Дунд шатны хорооноос Зүүн бүсийн Улаан загалмайн анхан шатны хороодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, чадавхжуулах сургалтыг зохион байгуулав. Тус сургалтад сумын аж ахуй нэгж, албан байгуулагын удирдлага, албан хаагч нар оролцож, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх болон анхны тусламжийн талаарх сургалтыг зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1320
513 / 39%
419 / 32%
188 / 14%
200 / 15%