Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу

Сумын танилцуулга

2017-04-21

Өмнөг овь аймгийн Цогтцэций сум нь 1924 онд Шанхай уулын хошууны Сэвхүүл хэмээх газар үндэс сууриа тавьж, 1928 оноос одоогийн байрлаж байгаа Баруун суу хэмээх газар шинээр төвлөрч Цэций нэртэйгээр байгуулагджээ. 1934 оноос одоогийн нэрээр буюу Цогтцэций хэмээн нэрлэх болсон байна. 1927 онд Дэлгэрхангай уулын хошуу тасарч тэмээн хөсгөөр гэр орон, эд хогшил ачиж авчирч хошуу тамгын газар байгуулагдан сургууль, хоршоо, хүний бага эмчийн салбар, гар үйлдвэрийн артель бий болсон нь энэ сумын түүхэн онцлог билээ. Цогтцэций сум нь аймгийн төв Даланзадгадаас 100 км-т, Цогтовоо, Манлай, Баяновоо, Ханхонгор, Дундговь аймгийн Өлзийт сумдтай хил залгаа оршдог. Нийт 72,4 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. Алтайн нурууны төгсгөл Их шанхай, Цэций зэрэг нутгийн цэнхэр уулс, ургамал ногоо жигдэрсэн тэнүүн шаргал тал хосолсон сайхан газар нутагтай. Коксжих чанар арвин, арвин их нөөцөөрөө дэлхийд гайхагддаг улс орны эдийн засагт чухал нөлөө бүхий “Таван толгой” чулуу нүүрсний ил уурхай Цогтцэций сумын төвөөс 15 км-т оршдог. Мухар Гашууны чанар сайтай хужир, шохойн чулуу, шороон будаг, гөлтгөнө, манах чулуу зэрэг ховор нөөцтэй.

Засаг захиргааны анхан шатны нэгж болсон Сийрст, Билгэх, Цагаан Овоо, Өгөөмөр гэсэн  4 багтай. Сумын хэмжээнд 13 төсөвт байгууллага, 3 том уурхай үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сумын нийт хүн ам 7100, өрхийн тоо 2352 байгаагаас малчин өрх 264 байна. 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор 100,660 толгой  мал тооллууллаа.

Сумын нутаг дэвсгэрт дэлхийн улаан номд бүртгэгдсэн дархан цаазтай аргаль янгир, хар сүүлт зээрээс гадна үнэг ,хярс, туулай болон олон төрлийн жигүүртэн шувууд бий.

Булаг шанд уул толгод говь хөндий хосолсон байгалийн эрдэнэс баялгаар баян,Монгол улсын баатар эмэгтэй Түвдэнгийн Бороор овоглосон өлгий нутаг, Гэсэр Гэлэнгийн домогт хурдан удмын адуу, нутгийн түүхтэй холбоотой уртын дуунууд уянгат гийнгоогоороо алдартай нутаг билээ.

Сумын 9 гайхамшиг

1.     Сайн Бичигтийн хийд

2.     Ар Цагаан Овоо

3.     Цавчирын задгай

4.     Цэций уул

5.     Тугийн цохио

6.     Энгэр цагаан хайрхан

7.     Өгөөмөр хайрхан

8.     Таван толгойн орд газар

9.     Говь Шанхайн хурд

Цогтцэций сумаас төрөн гарсан алдартнууд:

Цогтцэций нутгийн бахархал домог болсон БНМАУ-ын баатар эмэгтэй Т.Бор, Улсын аварга малчин О.Гимбэл, Улсын сайн малчин Р.Баатар, Улсын аварга малчин Ц.Наранцэцэг, Гавъяат нэгдэлчин Р.Даваахүү, Залуу аварга малчин С.Дүүхүүхэн, Х.Цэцэгдэлгэр, МУ-ын УГЗ Ш.Аюуш, МУ-ын гавъяат жүжигчин Ч.Дүндгээ, шилдэг улс төрч Д.Идэвхтэн, Д.Батэрдэнэ, элчин сайд Т.Гэндэн, Ч.Батжаргал, эрдэмтэн Л.Халтай, Д.Оргил, Ү.Цогттуяа, Д.Адъяа, Б.Балжинням, Д.Хүү, О.Ганбат, доктор Т.Ганцэцэг нар төрөн гарсан байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%