Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу

Цаг үеийн мэдээлэл


нийт 9

ТӨВИЙН СУМДЫН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-04-22 11
Монгол улсын 21 аймгийн төвийн сумдын ИТХ-ын ажлын албаны уулзалт, хэлэлцүүлэг 2024 оны 04 сарын 19, 20-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод хотноо зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Өмнөговь аймгийн томоохон сумдын төлөөлөл болох Цогтцэций, Ханбогд сумдын хурлын ажлын алба оролцлоо. Уулзалт арга хэмжээний хүрээнд Нутгийн өөрийн удирдлагын байгууллагууд ажлын албаны сайн туршлагуудаа харилцан солилцох, ярилцлага уулзалт хийж мөн 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгаа МУЗЗНДНТУТ хуулийн зарим зүйл, заалт бодит байдал дээр нийцэхгүй байгаа талаар ярилцаж, хууль тогтоомжид өөрчлөлт оруулах тал дээр саналаа нэгтгэж дээд шатны байгууллагад уламжлахаар боллоо.

СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-11-30 87
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг СУМЫН АВАРГА шалгаруулах шатрын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж эрэгтэй 9, эмэгтэй 5 шатарчин оролцсоноос Эрэгтэй 🥇1-р байр Д.Цэдэнбалжир 🥈2-р байр Б.Оргилсайхан 🥉3-р байр Б.Мөнхбат Эмэгтэй 🥇1-р байр Н.Энхболор 🥈2-р байр Б.Мичидмаа 🥉3-р байр Н.Энхцэцэг тус тус байр эзэллээ.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2023-11-09 75
Өмнөговь аймгийн зүүн бүсийн сумдын ИТХ, ЗДТГ-ын төрийн албан хаагчдын сургалт, зөвлөгөөн эхэллээ. Зөвлөгөөнд Баян-Овоо, Даланзадгад, Манлай, Номгон, Ханбогд, Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций сумдын 215 албан хаагч оролцож байна. Зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Т.Дөлбаяр нээж, Цогтцэций сумын ИТХ-ын дарга Ц.Доржсүрэн мэндчилгээ дэвшүүллээ. Төрийн албан хаагчид 11-р сарын 10, 11-ний өдрүүдэд урлаг, спортоор өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулна.

БАЙГАЛЬ ОРЧИН, УУЛ УУРХАЙ, ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА.

2023-06-27 95
Сумын ИТХ-ын дэргэдэх Байгаль орчин, уул уурхай, хөдөөгийн хөгжлийн хороо 2023 оны 06 дугаар сарын 27 -ны өдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. 1. “Эрчимжсэн эко – Элбэг хангалуун – Эзэн” хөтөлбөрийн хагас жилийн хэрэгжилт 2. Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай 3. Хорооны даргад нэр дэвшүүлэх тухай

"ИЛ ТОД, ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ ӨМНӨГОВЬ АЙМГААС " СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА.

2023-06-14 123
"ИЛ ТОД, ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ ӨМНӨГОВЬ АЙМГААС " СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА. Хэзээ: 2023.06.16-ны өдрийн 09:00-17:30 Хаана: Сумын Соёлын төвд Тус хэлэлцүүлгийн зорилго нь уул уурхайн салбарын оролцогч талууд - ил тод, хариуцлагатай уул уурхайн талаарх ерөнхий ойлголт, сайн туршлагын талаар - тухайн салбараас сумын эдийн засаг, байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийн талаар хэлэлцэх, - иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, - оролцоонд тулгуурласан сайн засаглалыг бэхжүүлэхэд оршино. Та арга хэмжээнд оролцохыг хүсвэл доорх QR кодыг уншуулан бүртгүүлж, суудлаа баталгаажуулаарай (https://forms.gle/QjBCaGcjpTJWA87XA)

ДЭЛХИЙН ИРГЭД ХАНБОГДООС өдөрлөгт Цогтцэций сумаас 19 хүн оролцож туршлага судаллаа.

2023-05-03 93
✅Өнгөрсөн ням гаригт Ханбогд сумын 1, 2 дугаар сургуулийн англи хэлний багш нар хамтран судлагдахуунд суурилсан мэргэжлийн хөгжлийн бүлгээрээ /Personal learning community/Shared goal бүлгэм байгуулан хөтөлбөрийг хичээл сургалтдаа хэрэгжүүлж, туршилтын үр дүнг тооцож, 875 сурагчид тайлант тоглолтоо хийв. ✅Энэхүү үйл ажиллагаанд Цогтцэций сумын ИТХ-ын Нийгэм цахим бодлогын хөгжлийн хорооны гишүүд, Засаг дарга Г.Бацмаа, ЕБ-ын 1, 2 дугаар сургуулийн захирал, менежер, нийгмийн ажилтан, англи хэлний багш нар, сурагчид нийт 19 хүн оролцож туршлага судлан, Ханбогд сумын сургуулиудтай танилцаж сумандаа авч хэрэгжүүлэх талаар санал солилцож эхний үйл ажиллагааг ирэх хичээлийн жилийн эхэнд зохион байгуулахаар боллоо. ✅Shared goal бүлгэмийн багш нар мэдлэгээ хуваалцаж, бие биенээ дэмжиж сумын 2 сургууль тус тусдаа биш нэг зүгт харж хамтран, эерэг хандлага түгээж, хамтдаа өсөж хамтдаа хөгжиж хамдаа тэмүүлж байгааг харах бахархалтай байлаа. Дэлхий хөгжил ханбогдоос өдөрлөг зөвхөн англи хэл сурах тухайд биш юм. Багш нар манлайлалтай, багш багштайгаа мэдлэг , чадвар хуваалцах, багшын хөгжлийг хамтдаа бий болгож, багшаас сурагчид эерэг нөлөөллийг бий болгож сурах хүсэл эрмэлзэлтэй оч гялалзсан хүүхдүүдийг төлөвшүүлж хүүхдээс эцэг эхчүүдэд эерэг хандлага бий болж эцэг эхчүүдээс багшаа дэмжих, хүндлэх хайрлах тасралтгүй циклээр ханбогдын боловсрол ТРЕНД болж байна. Гоё уу? Эцэг эх оролцоо чухалаас биш багшийн хандлага, багшийн бүтээлч сэтгэлгээ, ажлаа сэтгэл зүрхнээсээ хийх хандлагаас өөрчлөлт амжилтын гараа эхэлсэн гэж харагдлаа. ✅1 номерт гоё анги танхим, самбар, сандал ширээ биш 1 номерт чадвартай багш ч биш зүгээр 1 номерт БАГШИЙН ХАНДЛАГА, МЭДЛЭГ ХУВААЛЦАХ, БАГШ БАГШАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ, БАГААР АЖИЛЛАХ юм байна. Ханбогдын багш нар санаачилж төслөө бичээд 240 сая төгрөгийн санхүүжилт авч 2 сургуулийн англи хэлний анги танхим, сэтгэл зүйчийн өрөө гэх мэт хүүхдүүдийнхээ тав тух хангасан сурах орчин бүрдүүлжээ. #САЙН_ЖИШИГ_ЗЭРГЭЛДЭЭ_СУМААС_ТҮҮЧЭЭЛЖ_БАЙНА

ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДӨР

2022-09-10 431
Монгол Улсын Их Хурлын 1996 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоолоор Хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр бий болгож, жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх ажлыг зохион байгуулж энэ жил 27 дахь жилийг хүндэтгэн өнгөрүүлж байна. Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс, Цагаатгалын цагаан ном зэрэг эх сурвалжаас тодруулахад Өмнөговь аймгийн хэмжээнд 1443 иргэн хэлмэгдэж, цагаатгагдсан байна. Өмнөговь аймгийн хэмжээнд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 2018 оны нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Өмнөговь аймгаас хэлмэгдэгчийн үр хүүхэд болох 39 иргэн нөхөх олговрын материалыг бүрдүүлж өнөөдрийн байдлаар 10 иргэн 80 сая төгрөг, 8 иргэн 40 сая төгрөгийн нөхөх олговрыг аваад байна. Мөн 3 иргэн 80 сая төгрөг, 15 иргэн 40 сая төгрөгийн нөхөх олговрыг авахаар болж нөхөх олговрыг хүлээж байна. Хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг мөнхжүүлэх ажлын хүрээнд 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цаг 40 минутанд сумын Маанийн хийдэд буяны ном хуруулж, 108 зул өргөх үйл ажиллагааг зохион байгуулж хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ач зээ, нарыг хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүллээ.

БҮХ НИЙТИЙН МОД ТАРИХ ӨДӨР

2022-05-06 374
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга ☘️"Тэрбум мод"☘️ үндэсний хөдөлгөөний хүрээнд "Бүх нийтээр мод тарих өдөр" -ийн нээлтийн үйл ажиллагааг 2022 оны 05 сарын 07-ны Бямба гарагт 11 цагт "ӨГӨӨМӨР" хүүхдийн тоглоомын талбайд зохион байгуулна. 🍀Тус арга хэмжээгээр Өгөөмөр талбайд мод тарих ажил зохион байгуулагдах тул гэр бүл, найз нөхөд, ААН, байгууллага хамт олноороо ирж мод тарихыг уриалж байна. 🌳Мөн 1 өрхөд 9 ширхэг хайлаас модны суулгац үнэ төлбөргүй тараагдана. "Нэг мод таривал энэ насны буян хоёр мод таривал хойд насны буян

"ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН"-ИЙН САНАЛЫГ ЦАХИМААР АВДАГ БОЛЛОО

2022-04-19 395
Сангийн яамны хэрэгжүүлдэг “Тогтвортой амьжиргаа-3” төслөөс хөгжүүлсэн “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн саналыг цахимаар авах зорилготой “Орон нутгийн хөгжлийн сангийн Удирдлагын мэдээллийн систем (www.onhs.mof.gov.mn)” болон “ОНХС” гар утасны аппликейшнийг ашиглалтад оруулаад байна. Орон нутгийн хөгжлийн сан(ОНХС) нь орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэдийн тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн, иргэдийн саналаар зарцуулдаг төсөв юм. Энэ төсвийг иргэдийн бодит хэрэгцээнд нийцүүлэн зөв зарцуулахын тулд олон нийтээс нээлттэй санал асуулгыг жил бүрийн 1-6 дугаар сард авдаг. “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам”-ын дагуу ОНХС-ийн дараа оны төлөвлөлтийг иргэдээс санал авахдаа санал асуулгын хуудас бөглүүлэх, бүлгийн ярилцлага хийх, цахим гэсэн 3 хэлбэрээр авч болохоор заасан. 2013 оноос буюу тус сан бий болсноос хойш жил бүр санал асуулгыг зохион байгуулахдаа иргэдийн саналыг авахдаа ихэвчлэн санал асуулгын хуудас бөглүүлж цаасаар авдаг байсан бол энэ жилээс техник технологийн дэвшилтэт арга хэрэгслийг ашиглан саналаа өгөх боломжтой болж байна. Тус аппликейшнийг ашиглан иргэн саналаа өгөхөөс гадна ОНХС-ийн цаг үеийн мэдээ, өөрийн аймаг, сумандаа хуваарилагдсан ОНХС-ийн төсөв, иргэдийн гаргасан санал, ИНХ болон ИТХ-ын тогтоолуудаар батлагдсан жагсаалт, тендер шалгаруулалт, ажлын гүйцэтгэлийн явц, санхүүжилтийн хуваарь, хөрөнгө оруулалтын өмнөх, явцын болон дараах гэрэл зургууд, хууль эрх зүйн мэдээлэл, ОНХС-ийн талаар болон тухайн хөрөнгө оруулалтад өргөдөл, гомдол гаргах гээд олон талын мэдээллүүдийг гар утаснаасаа үзэх боломжтой болж байна. Түүнчлэн иргэнийг харьяаллын дагуу, давхардалгүй саналыг нь авах, төрийн үйлчилгээг нэг дороос хялбар, чирэгдэлгүй үзүүлэх боломжийг бүрдүүлэх, ЗГ-ын системүүд хоорондын уялдаа холбоог хангах зорилгоор аппликейшнийг E-Mongolia систем болон танилт нэвтрэлтийн ДАН системтэй холбоод байна. Иргэдийн саналыг цахимаар авснаар иргэд болон төрийн албан хаагчдын явдал чирэгдлийг багасгах, цаас, хэвлэгчийн хор, шатахуун зэрэг бодит зардлуудыг хэмнэх, хялбаршуулсан байдлаар саналыг нэгтгэхэд зарцуулдаг цаг хугацааг багасгах, иргэд саналаа өгөхөд улам хялбар болж, оролцоо нэмэгдэх боломжийг олгох зэрэг олон олон давуу талуудтай. Иргэн та 2023 онд ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд ОНХС гар утасны аппликейшнийг ашиглан 4 дүгээр сарын 15-аас 6 дугаар сарын 1-ний хооронд хөрөнгө оруулалтанд саналаа өгөөрэй.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%