Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу

ИТХ-ЫН ХОРООД


нийт 9

ХОТ СУУРИН, ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

2024-02-22 35
Сумын ИТХ-ын Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хорооны ээлжит хурал 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хуралдаж дараах асуудлуудын хэлэлцлээ. Үүнд: 1. Хорооны 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлах 2. "Тэгш дүүрэн тохижилт" ОНӨААТҮГ-ын 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон 2024 оны бизнес төлөвлөгөөний танилцуулга мэдээлэл сонсох 3. "Цэмцгэр Цэций" хөтөлбөр батлах тухай танилцуулга

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ ХУРАЛДЛАА

2024-02-22 40
Сумын ИТХ-ын Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны 2024 оны анхдугаар хурал 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд: 1. "Эрүүл эерэг Энх тунх иргэн" хөтөлбөрийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний танилцуулга 2. "Эрдэмтэй-Ирээдүйтэй-Эх оронч боловсрол" хөтөлбөрийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний танилцуулга 3. "Ээлтэй-Эргэх холбоотой Энэрэнгүй хөгжил" хөтөлбөрийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний танилцуулга

ТӨСӨВ САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ХОРООНЫ ХУРАЛ ХУРАЛДЛАА.

2024-02-20 60
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны 2024 оны анхдугаар хурал 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 16:00 цагт хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд: 1. Хорооны 2024 оны төлөвлөгөөг батлах тухай 2. Хоршоо хөгжүүлэх сангаас 2024 онд зээл олгох үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, зээл олгох дээд хэмжээг тогтоох тухай танилцуулга 3. Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлт, тайлагналтад хяналт тавих орон тооны бус зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай танилцуулга 4. Хоршоо хөгжүүлэх сангаас олгох зээлийн төсөл сонгон шалгаруулах хороог шинэчлэн байгуулах тухай 5. Хоршоо хөгжүүлэх сангийн зээл олгох товыг тогтоох тухай

НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ, ЁС ЗҮЙН ХОРООНЫ ХУРАЛ ХУРАЛДЛАА.

2024-02-20 57
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нутгийн удирдлагын хөгжил, ёс зүйн хорооны 2024 оны анхдугаар хурал 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 16:30 минутаас хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд: 1. Хорооны 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах тухай 2. Монгол Улсын Их хурлын сонгуулийн хэсэг байгуулах тухай 3. Монгол Улсын Их хурлын сонгуулийн зурагт самбар байршуулах байршлыг тогтоох тухай

Сургалт зохион байгуулагдлаа

2022-11-14 219
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Нутгийн удирдлагын хөгжил, ёс зүйн хорооноос ЗДТГ-ын Ёс зүйн зөвлөлтэй хамтран “Хүний эрх, жендэр” сургалтыг сумын ИТХ-ын төлөөлөгч Ц.Ууганцэцэг зохион байгууллаа. Сургалтад ИТХ-ын дарга, хурлын ажлын алба болон ЗДТГ-ын албан хаагчид хамрагдлаа. Сумын ИТХ-ын төлөөлөгч Г.Сундуй даргатай Нутгийн удирдлагын хөгжил, ёс зүйн хороо нь төрийн байгууллагуудын Ёс зүйн зөвлөлтэй хамтран 2022 оны ажлын төлөвлөгөөндөө уг сургалтыг хийхээр баталсны дагуу сургалт зохион байгуулагдлаа.

ТӨСӨВ, САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

2022-06-21 333
Сумын ИТХ-ын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны 2 дугаар хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж сумын ИТХ-ын ээлжит 6 дугаар хуралдаанаар оруулахаар боллоо. 1. 2022 оны төсвийн тодотгол оруулах тухай 2. Орон нутгийн өмчийн тухай

БАЙГАЛЬ ОРЧИН, УУЛ УУРХАЙ, ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

2022-06-20 351
Сумын ИТХ-ын дэргэдэх Байгаль орчин, уул уурхай, хөдөөгийн хөгжлийн хорооны хоёрдугаар хурал 85.7%-ийн ирцтэй хуралдаж 5 асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн сумын ИТХ-аар хэлэлцүүлэх асуудалд санал, дүгнэлт гарган ИТХ-д хүргүүлэхээр боллоо.

НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ, ЁС ЗҮЙН ХОРОО ХУРАЛДЛАА

2022-06-17 322
Сумын ИТХ-ын дэргэдэх Нутгийн удирдлага, ёс зүйн хороо нь 71%-ийн ирцтэй 2 дахь хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн сумын ИТХ-аар хэлэлцүүлэх асуудлаар санал, дүгнэлт гаргаж албажуулан ИТХ-д хүргүүлэхээр боллоо.

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

2022-06-17 306
НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО хуралдаж нийт 13 асуудал хэлэлцэв. Тус хорооны хуралд сумын Засаг дарга Г.Бацмаа, Засаг даргын орлогч Л.Өлзийнэмэх, ЕБ-ын 1,2-р сургуулийн захирал, 6,7,30-р цэцэрлэгийн эрхлэгч нар болон нийгмийн даатгалын тасаг, залуучууд хөгжлийн төвийн удирдлагууд оролцлоо. Эдгээр байгууллагууд нь мэдээлэл хийж хороогоор дамжуулан сумын ИТХ-ийн хуралдаанаар хэлэлцүүлэх санал хүсэлтүүдээ уламжиллаа. 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн сумын ИТХ-д эдгээр саналуудаас хэлэлцэх асуудалд тодорхой санал, дүгнэлт гаргаж ИТХ-д хүргүүлэх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%