Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу

ФОТО МЭДЭЭ


нийт 88

640 ХҮҮХДИЙН СУРГУУЛИЙН БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО

2025-10-13 38
Намрын дунд сарын шинийн 22-ны билэгт сайн өдөр буюу 2025 оны 10-р сарын 13-ны өдөр Цогтцэций суманд баригдах Т.Борын нэрэмжит ЕБ-ын нэгдүгээр сургуулийн барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар, сумын ИТХ-ын дарга Б.Энхбаатар, Засаг дарга Д.Баттүвшин, Засаг даргын орлогч С.Мөнгөнчимэг, Тамгын газрын дарга В.Хүүхэндүү, аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга П.Золжаргал, хэлтсийн дарга Д.Отгондаваа болон багш, сурагчид, эцэг эхийн төлөөлөл, иргэд оролцлоо. Тус бүтээн байгуулалтыг Г.Бат-Эрдэнэ захиралтай "Сайн констракшн" ХХК барьж гүйцэтгэх юм.

БАГШ НАРЫН БАЯРЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛ БОЛЛОО.

2025-10-06 34
Дэлхийн багш нарын 31 дэхь өдөр, Монголын багш нарын 59 дахь өдрийн баярын хурал зохион байгуулагдаж эрхэм багш нар маань хөдөлмөр бүтээлээ үнэлүүлэн шагналаа гардан авлаа. Цогтцэций сумын ИТХ-ын "ЖУУХ БИЧИГ" ,"ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ"-өөр дараах багш нар шагнагдлаа. Үүнд: ЖУУХ БИЧГЭЭР - Дашдооровын Эрдэнэчимэг 1-р сургууль -Ренчинсамбуугийн Хишигжаргал 2-р сургууль -Тогоогийн Оюунбат 2-р сургууль -Сүхбаатарын Сугирмаа 1-р сургууль ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛӨӨР -Наранхүүгийн Ганчимэг 2-р сургууль -Лувсанцэрэнгийн Өсөхжаргал 2-р сургууль -Амарсанаагийн Нямжав 6-р цэцэрлэг -Наранзулын Цэрэннадмид 6-р цэцэрлэг -Батбуяны Баттулга 7-р цэцэрлэг -Цэрэннадмидын Цогзолмаа 7-р цэцэрлэг -Содномдоржийн Бурмаа 27-р цэцэрлэг -Адьяагийн Мөнхчулуун 27-р цэцэрлэг -Золбоогийн Цогзолмаа 27-р цэцэрлэг -Хонгорын Болормаа 30-р цэцэрлэг -Сайнбилэгийн Сарантуяа нар тус, тус шагнагдлаа.

"АРДАРТ ЭХИЙН I,II ОДОН ГАРДУУЛАХ ЁСЛОЛ"

2025-05-30 19
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгогддог Алдарт эхийн I,II одон гардуулах үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа. Алдарт эхийн I дүгээр одон гардан авсан: Цагаан-Овоо багийн харьяат Ө.Тунгалагсайхан, Сийрст багийн харьяат Б.Батцэцэг, Г.Отгонбаяр,Б.Од-эрдэнэ, Өгөөмөр багийн харьяат Ө.Чимгээ Алдарт эхийн II дугаар одон гардан авсан: -Билгэх багийн харьяат М.Оюундарь, Э.Хоролсүрэн, Ж.Мөнхзаяа, М.Цэвэл, Б.Алтанчимэг, А,Золжаргал -Сийрст багийн харьяат О.Сүнжидмаа, Б.Өлзий, З.Ганцэцэг, Б.Оюунгэрэл, Г.Аззаяа, Б.Пүрэвсүрэн, С.Төгсжаргал, Г.Отгонбаяр, С.Хурцэцэг. -Цагаан-Овоо багийн харьяат Б.Буямаа, Ө.Тунгалагсайхан, Б.Цэндээхүү, Г.Мөнхнасан, Б.Насан-Өлзий, Б.Шинэбаяр, Д.Ариунаа, Х.Энхсаран, Б.Болор-эрдэнэ. -Өгөөмөр багийн харьяат С.Сүхтуяа, Г.Энхмаа, Ц.Ариунтуул, Ш.Отгонцэцэг, А.Түвшинжаргал, Б.Пүрэвсүрэн, Ч.Төмөртогтох, Ш.Өлзийсайхан, О.Гантуяа, А.Баярчимэг, Б.Дэлгэрмөрөн, Я.Байгалмаа, Ц.Насантогтох, Б.Аргасүрэн, Б.Батчимэг нар шагнагдлаа Ээжүүддээ халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

"МЯНГАН МЭРГЭЖЛИЙН ЭЗЭД" МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН 2025 АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-05-27 29
2025 оны 05 дугаар сарын 27, 28-ний өдрүүдэд Цогтцэций сумын 4 багийн малчдын дунд “Мянган мэргэжлийн эзэд” малчдын зөвлөгөөн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Арга хэмжээний нээлтэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Энхбаатар, Сумын Засаг дарга Д.Баттүвшин нар малчиддаа хандан мэндчилгээ дэвшүүлэн, зөвлөгөөний зорилго, ач холбогдлын талаар онцлон тэмдэглэлээ. Тус арга хэмжээний хүрээнд дараах малчдыг шагнаж урамшууллаа. Үүнд: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны "Салбарын тэргүүний ажилтан" цол тэмдгээр Билгэх багийн малчин: Ч.Түмэн-Аюуш, С.Буянхишиг, Ц.Нацагдорж, О.Баттулга нар Цагаан-Овоо багийн малчин: Ц.Нарантуяа, Ч.Баттөгс, Э.Гантогтох нар Сийрст багийн малчин: Ч.Мөнхбат, П.Амгалан, Т.Нэргүй, Д.Одбаатар нар 🌱 Байгаль орчны тэргүүний ажилтанаар: Сийрст багийн малчин: Л.Оюунчимэг 👏 Монголын Залуучуудын Холбооны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч" медалиар Цагаан-Овоо багийн ахмад малчин Ц.Дуламсүрэн Билгэх багийн ахмад малчин А.Энхбаатар нар тус тус шагнагдлаа.

Т.БОРЫН НЭРЭМЖИТ ЕБ-ЫН НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙН ЭЦЭГ,ЭХ АСРАН ХАМГААЛАГЧДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2025-04-21 23
Т.БОРЫН НЭРЭМЖИТ ЕБ-ЫН НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙН ЭЦЭГ,ЭХ АСРАН ХАМГААЛАГЧДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. Тус зөвлөгөөнд Цогтцэций сумын ИТХ-ын дарга Б.Энхбаатар оролцож эцэг, эх асран хамгаалагчдын санал, хүсэлтийг сонсож, цаг үеийн мэдээлэл хүргэлээ

ЦОГТЦЭЦИЙ СУМЫН ИТХ-ЫН ЖУУХ БИЧИГ, ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ ШАГНАЛУУДЫГ ГАРДУУЛЛАА

2025-02-27 182
Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн А/12 дугаар захирамжаар ИТХ-ын жуух бичиг, хүндэт өргөмжлөлөөр дараах иргэдийг шагнаж, шагналыг гардуулж өглөө. Жуух бичгээр: 1. Ц.Баяржаргал /сумын Эрүүл мэндийн төвийн дотрын их эмч/ 2. Б.Золбоо /Билгэх багийн малчин/ 3. Э.Хонгорзул /1-р сургуулийн Бага ангийн багш/ Хүндэт өргөмжлөлөөр: 1. Д.Отгонцэцэг /сумын Эрүүл мэндийн төвийн Ариутгагч/ 2. Т.Мөнхдэлгэр /1-р сургуулийн Бага ангийн багш/ 3. Д.Мөнхзаяа /Өгөөмөр багийн иргэн/

САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2025-02-27 193
✅Алтан гадас одонт Цогтцэций сум Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэмт” модон могой жилийн сар шинийн баярт зориулсан Үндэсний бөхийн барилдааныг сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар, Дотоодын Цэргийн 810 дугаар анги, “Шанхын хүчтэн бөхийн холбоо”, “Цогтцэций спорт холбоо” хамтран -Өсвөр, -Улс, аймаг, -Сумын цолтой болон залуу бөхчүүд гэсэн 3 төрлөөр зохион байгууллаа.

2024 ОНЫ ТАВАН ТЭРГҮҮН ТОДОРЛОО.

2025-02-25 189
2024 онд ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан “Оны тэргүүн”-ээр шалгарсан эрхэмүүддээ баяр хүргэе. ✅Оны тэргүүний байгууллага -“Тавантолгой” ХК ✅Оны тэргүүний ажилтан-Цогтцэций сумын Татварын улсын байцаагч Э.Дарьсүрэн ✅Оны тэргүүний гэр бүл-Д. Ариунболдын гэр бүл ✅Оны тэргүүний малчин-Д.Одбаатар,О.Сүнжидмаа ✅Оны тэргүүний сурагч ЕБ-ын 2-р сургуулийн 11б ангийн сурагч С.Ариунгуа

Цогтцэций сумын ИТХ-ын дарга Б.Энхбаатар, Засаг дарга Д.Баттүвшин нар төсвийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.

2025-02-05 159
Цогтцэций сумын ИТХ-ын дарга Б.Энхбаатар, Засаг дарга Д.Баттүвшин нар төсвийн байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаж санал, хүсэлтийг нь хүлээн авч ажиллаж байна.

Цогтцэций сумын ИТХ-ын дарга Б.Энхбаатар, Д.Баттүвшин нар Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа.

2025-02-05 144
Цогтцэций сумын ИТХ-ын дарга Б.Энхбаатар, Д.Баттүвшин нар Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчдын санал хүсэлтийг нь хүлээн авч ажиллаж байна.

Цогтцэций сумын ИТХ-ын дарга Б.Энхбаатар, Засаг дарга Д.Баттүвшин нар Сум дундын цагдаагийн хэлтсийн нөхцөл байдал, үйл ажиллагаатай танилцлаа.

2025-02-05 206
Цогтцэций сумын ИТХ-ын дарга Б.Энхбаатар, Засаг дарга Д.Баттүвшин нар Сум дундын цагдаагийн хэлтсийн нөхцөл байдал, үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчдын санал хүсэлтийг сонсож, мэдээлэл өгч ажиллаж байна.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Б.Уянга нар Цогтцэций сумын ард иргэдтэй уулзалт зохион байгууллаа.

2025-02-03 150
Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Б.Уянга нар Цогтцэций сумын ард иргэдтэй уулзалт зохион байгууллаа.

ЗҮҮН БҮСИЙН СУМДЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2025-01-23 190
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан аймгийн ИТХ-аас Төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтыг шат дараатай зохион байгуулж байна. Аймгийн ИТХ-ын 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг чадавхжуулах “Орон нутгийн түвшинд хөгжлийн бодлого хэрэгжүүлэх, үнэлэх” сэдэвт бүсчилсэн сургалт өнөөдөр Цогтцэций суманд зохион байгуулагдаж байна. Тус сургалтаар: - Мега төсөл хэрэгжүүлэхэд тулгардаг түгээмэл сорилтууд, орон нутгийн оролцоо - Говийн бүсийн тэргүүлэх чиглэл: эрчим хүч - Төр, хувийн хэвшлийн түншлэл. Хууль эрх зүйн орчин сэдвүүдээр мэдээлэл өгч, асуулт, хариулт, хэлэлцүүлэг өрнөх юм.

ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

2025-01-20 188
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Энхбаатар, хурлын төлөөлөгчдийн хамт 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Эрдэнэс таван толгой ХК-ийн уурхай болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцлаа. Сумын ИТХ-ын төлөөлөгчид энэ өдөр уурхай, нүүрс баяжуулах үйлдвэр болон зарим холбогдох асуудалтай газар дээр нь очиж танилцаж, санал солилцлоо.

2024 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТАДЫН ТООЛЛОГО АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-12-26 204
2024 оны сумын жилийн эцсийн малын тоогоо аймгийн Статистикийн хэлтэст тушаалаа. Энэ жил сумын хэмжээнд урьдчилсан байдлаар 387 малчин өрх, 157 мал бүхий өрх, 1 аж ахуйн нэгжийн нийт 134,792 толгой мал тоологдож, өмнөх оноос 0.3%-аар буурсан байна.

Дартсын өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медаль хүртсэн тамирчинд хүндэтгэл үзүүллээ.

2024-12-05 171
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Т.Борын нэрэмжит 1-р сургуулийн 12б ангийн сурагч /Saturn 180 Дартс клуб/-ын тамирчин Х.Энэржин нь Англи улсын Гибралтар хотод зохион байгуулагдсан "Өсвөрийн дэлхийн аваргын Дартс"-ын тэмцээнд багаар Хүрэл медаль, ганцаарчилсан төрөлд Хүрэл медаль тус тус хүртэж амжилттай оролцлоо. Сумын ИТХ-ын дарга Б.Энхбаатар хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ.

ЦОГТЦЭЦИЙ СУМ ДАХЬ ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО

2024-11-28 204
Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтэс шинэ байртай болж, нээлтээ хийлээ. Анх 2015 онд байгуулагдсан Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги нь Засгийн газрын 2020 оны 163 дугаар тогтоолоор Онцгой байдлын хэлтэс болон өргөжиж, үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хэлтэс нь аймгийн Номгон, Баян-Овоо, Цогт-Овоо, Цогтцэций сум, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгуудын хил залгаа сумдад тохиолдсон гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулан ажилладаг юм.

ДЭЛХИЙН АВАРГАА УГТАЖ АВЛАА

2024-11-05 261
Польш улсын Шкалярска Пореба хотод зохион байгуулагдсан өсвөрийн залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах 100 буудалт даамны тэмцээнд эх орноо төлөөлөн гурван төрөлд оролцож үндсэн төрөлд Алтан медаль, Рапид төрөлд Алтан медаль, Близ төрөлд мөнгөн медаль тус тус хүртэж ДЭЛХИЙН АВАРГА болсон Т.Борын нэрэмжит ЕБС-ийн 3а ангийн сурагч Цогтцэций сумын "Их шанх өрөг" даамны холбооны тамирчин Бавуудоржийн Оюун-Үжин өнөөдөр сумандаа ирж ИТХ-ын дарга Б.Энхбаатар, Сийрст багийн Засаг дарга Л.Энхцэцэг, Өгөөмөр багийн Засаг дарга Д.Бямбажаргал, "Их шанх өрөг" даамны холбооны хамт олон, Дасгалжуулагч багш Г.Борхүү, 1 дүгээр сургуулийн захирал М.Ганзориг, С.Цэндсүрэн багштай 3а ангийн хамт олон, Дотоодын цэргийн 810-р анги тус тус угтан авч баяр хүргэлээ. Б.Оюун-Үжин нь 2024 оны 4 дүгээр сард зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилт гаргаж байсан билээ. Дэлхийн аваргын тэмцээнд явахад нь дэмжлэг туслалцаа үзүүлсэн "Клин Энержи Ази" ХХК-н хамт олонд талархал илэрхийлье.

ЦОГТЦЭЦИЙ СУМЫН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2024-03-23 544
Цогтцэций сумын түүхт 100 жилийн ойн нэрэмжит Ширээний теннисний насанд хүрэгчдийн "АЙМГИЙН АВАРГА-2024" шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. Тэмцээнийг нээж -ИТХ-ын дарга Ц.Доржсүрэн -Засаг дарга Г.Бацмаа -Тамгын газрын дарга В.Хүүхэндүү -МУ теннисний шигшээ багын дасгалжуулагч Б.Цэрэнтогтох -2 дугаар сургуулийн захирал Б.Ганжаргал нар үг хэллээ. Цогтцэций сумаас шинээр насанд хүрэгчдээс 1-р зэрэг хүртсэн М.Эрдэнэбаяр Ж.Нармандах Өсвөр үеийн 3-р зэрэг хүртсэн 4 тамирчдадаа халуун баяр хүргэе Тэмцээнд нийт 60 гаруй тамирчин оролцож Тэр дунд Хамгийн ахмад МУ дэд мастер Б.ДОРЖ МУ дэд мастер С.Энхмаа МУ дэд мастер Э.Түвшинтөр МУ дэд мастер Д.Галхүү МУ дэд мастер Р.Гаадан оролцож байгаа билээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9245
7568 / 82%
1038 / 11%
304 / 3%
335 / 4%