Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ


нийт 311

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ТАВДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА.

2025-08-15 46
Сумын ИТХ-ын ээлжит тавдугаар хуралдаан 69 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Ээлжит хуралдаанаар Цогтцэций сумын 2025 оны төсвийн тодотгол болон бусад асуудлуудыг хэлэлцэн батална. Үүнд: 1.2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай 2. Сумын 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний тодотгол батлах тухай 3. 2025 оны төсвийн тодотгол батлах тухай 4. Сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай 5. Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай 6. Сумын хаягийн нэрийг батлах тухай 7. “Тэгш дүүрэн тохижилт” ОНӨААТҮГ-ын цалин хөлсний нийтлэг жишиг тогтоох тухай 8. Хоршоо хөгжүүлэх сангаас зээл олгох салбар, зээлийн дээд хэмжээг батлах тухай 9. Төсөл сонгон шалгаруулалтын товыг зарлах тухай 10. Хяналт тавих орон тооны бус зөвлөлийг шинэчлэн батлах тухай 11. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх тухай

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮД ХУРАЛДАЖ БАЙНА.

2025-08-13 34
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдаан 08 дугаар сарын 15-ны өдөр хуралдахтай холбогдуулан тус хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг урьдчилан хэлэлцэж, санал дүгнэлт гаргахаар сумын ИТХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдаж байна.

ЦОГТЦЭЦИЙ СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.

2025-07-30 35
Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн зургаадугаар хурал 2025 оны 7-р сарын 30-ны өдөр хуралдлаа. Тус зөвлөлийн хурлаар ИТХ-ын ээлжит 5 дугаар хуралдааныг 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хуралдуулах товыг тогтоож, хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталлаа.Үүнд: -2025 оны төсвийн тодотгол батлах тухай -2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай -Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай -Сумын хаягийн нэрийг батлах тухай -Тэгш дүүрэн тохижилт ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал, бусад албан хаагчдад олгох цалин хөлсний нийтлэг жишгийг тогтоох тухай зэрэг 5 асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэв.

ХАНБОГД СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ЦОГТЦЭЦИЙ СУМАНД АЖИЛЛАЛАА.

2025-04-17 22
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Дэлгэрдалай, хяналтын прокурор В.Төгсбаяр болон холбогдох албаны хүмүүсийн хамт өнөөдөр Цогтцэций суманд ажиллаж сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн туслах чиглэлээр зөвлөлийн гишүүд болон ЗДТГ-ын албан хаагчдад сургалт, мэдээлэл хийж ажиллалаа.

АХМАДУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2025-04-10 20
Цогтцэций сумын ИТХ-ын дарга Б.Энхбаатар, Засаг дарга Д.Баттүвшин нар сумын ахмадуудтай 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтаар сумын ИТХ-ын дарга Б.Энхбаатар 9 дэх удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээллийг танилцууллаа. Сумын Засаг дарга Д.Баттүвшин суманд хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр болон цаг үеийн мэдээлэл хүргэлээ. Мөн ахмадын байгууллагын тулгамдаж байгаа асуудал болон ахмадуудын санал хүсэлтийг сонсож ажиллаа.

“Өсөлттэй Өмнөговь-Хамтын Ажиллагаа 2025” арга хэмжээнд оролцлоо

2025-04-04 27
“Өсөлттэй Өмнөговь-Хамтын Ажиллагаа 2025” арга хэмжээ 2025 оны 4-р сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаа бөгөөд орон нутгийн төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төсвийн орлогын бааз суурийг өргөжүүлж, орлогын төлөвлөгөөг биелүүлэх зорилготой явуулж байна. Тус арга хэмжээнд Цогтцэций сумаас ИТХ-ын дарга Б.Энхбаатар болон бусад холбогдох албан хаагчид оролцож байна. Арга хэмжээнд 225 аж ахуй нэгжийн удирдлага, албаны бусад хүмүүс оролцож, нийт 340 гаруй хүн ирсэн байна. УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, Засаг даргын орлогч Ж.Занабазар нар аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хувийн хэвшилтэй хэрхэн хамтран ажиллах талаар мэдээлэл өгч, илтгэл танилцууллаа. Мөн МУ-ын төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр, Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Мандал санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн нар тус арга хэмжээнд оролцож, өөрсдийн илтгэл, мэдээллийг танилцуулж байна. Эдгээр илтгэл нь Монголын эдийн засгийн хөгжил, санхүүгийн тогтвортой байдал, зах зээлийн шинэ боломжуудын талаар мэдээлэл өгөх зорилготой.

ЦОГТЦЭЦИЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 4 ДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА.

2025-03-31 214
Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаан 2025 оны 03 дугаар сарын 31-ны өдөр 79.3 хувийн ирцтэй хуралдаж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн батална. Үүнд: 1. "Хамтын хөгжил-Хамгаалагдсан ирээдүй" хөтөлбөр батлах тухай 2. "Эх хүүхдийн эрүүл мэнд" хөтөлбөр батлах тухай 3. "Мэргэшсэн чадамжтай эмч" хөтөлбөр батлах тухай 4. "Эрүүл ирээдүй" хөтөлбөр батлах тухай 5. "Мэдлэгтэй, чадвартай, ёс зүйтэй иргэн" хөтөлбөр батлах тухай 6. "Мэргэшсэн чадамжтай багш" хөтөлбөр батлах тухай 7. "Мэргэшсэн чадамжтай боловсон хүчин" хөтөлбөр батлах тухай 8. "Эрчимжсэн үйлдвэрлэл" хөтөлбөр батлах тухай 9. "Өсөлттэй үйлдвэрлэл" хөтөлбөр батлах тухай 10. "Чадварлаг малчин" хөтөлбөр батлах тухай 11. "Хотын залуус" хөтөлбөр батлах тухай 12. "Шинэ мянган айл" орон сууцжуулах хөтөлбөр батлах тухай 13. "Эко орчин" хөтөлбөр батлах тухай 14. "Ухамсартай монгол" хөтөлбөр батлах тухай 15. "Ухамсартай эрчүүд" хөтөлбөр батлах тухай 16. Соёлын хөтөлбөр батлах тухай 17. Спортын хөтөлбөр батлах тухай 18. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын чиг үүрэг, эрхлэх асуудал, ажиллах журам батлах тухай 19. Сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай 20. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай 21. "Цогтцэций суманд хүнд даацын ачааны автомашин түр хоноглох талбай, зөрчил гаргасан иргэдийн тээврийн хэрэгслийг түр саатуулах байрны ажиллах журам" -ыг шинэчлэн батлах тухай

ЦОГТЦЭЦИЙ СУМЫН ОНЫ 5 ТЭРГҮҮНИЙ ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

2025-02-27 192
Цогтцэций сумын оны 5 тэргүүнийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар хэлэлцэн Хурлын даргын 2025 оны 02 дугаар сарын 24-ний А/11 дугаар захирамжаар 2024 онд салбар, салбартаа манлайлан ажилласан иргэд, аж ахуйн нэгжийг сумын 5 тэргүүнээр шалгаруулж шагналыг хүндэтгэн гардууллаа. 1. Оны тэргүүний байгууллага - Таван толгой ХК 2. Оны тэргүүний ажилчин - Энхбилэгийн Дарьсүрэн /Цогтцэций сумын Татварын тасгийн Татварын улсын байцаагч/ 3. Оны тэргүүний гэр бүл - Д.Ариунболдын гэр бүл /Сийрст багийн иргэн/ 4. Оны тэргүүний малчин - Д.Одбаатар /Сийрст багийн малчин/ 5. Оны тэргүүний сурагч - С.Ариунгуа /ЕБ-ын 2-р сургуулийн 11б ангийн сурагч/

ЦОГТЦЭЦИЙ СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА.

2025-02-24 203
Цогтцэций сумын ИТХ-ын Зөвлөлийн ээлжит 3 дугаар хуралдаан 2025 оны 02 дугаар сарын 24-ны өдөр 71.4 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд: 1. 2024 оны сумын "Оны таван тэргүүн" шалгаруулах, сумын ИТХ-ын "Хүндэт жуух" бичгээр шагнах тухай. ✅Оны тэргүүний байгууллагаар "Таван толгой" ХК ✅Оны тэргүүний ажилтнаар Цогтцэций сумын Татварын тасгийн, татварын улсын байцаагч Э.Дарьсүрэн ✅Оны тэргүүний малчнаар Сийрст багийн малчин Д.Одбаатар ✅Оны тэргүүний сурагчаар ЕБ-ын 2-р сургуулийн 11б ангийн сурагч С.Ариунгуа ✅Оны тэргүүний гэр бүлээр Сийрст багийн иргэн Д.Ариунболдын гэр бүл тус тус шалгарлаа. ✅ИТХ-ын "Хүндэт жуух" бичгээр Билгэх багийн малчин Б.Золбоо, сумын Эрүүл мэндийн төвийн дотрын их эмч Ц.Баяржаргал, ЕБ-ын 1-р сургуулийн бага ангийн багш Э.Хонгорзул нарыг шагнахаар шийдвэрлэлээ. 2. Сумын ИТХ-ын ээлжит 4 дүгээр хуралдааны тов тогтоох тухай. ✅Сумын ИТХ-ын 9 дэх удаагийн бүрэн эрхийн ээлжит 4 дүгээр хуралдааныг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хуралдуулахаар товыг тогтоолоо. 3. Сумын ИТХ-ын Хороодын хурлын тов тогтоох тухай ✅Сумын ИТХ-ын Хороодын хурлыг 2025 оны 03 дугаар сарын 12, 13, 14-ны өдрүүдэд хуралдуулахаар товлолоо. 4. Сумын ИТХ-ын 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай 5. Сумын ИТХ-ын Зөвлөлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай

СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС 3 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

2025-01-20 200
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацааны ээлжит бус гуравдугаар хуралдаан 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 93,1 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд: 1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Сумын Засаг даргын 2024-2028 оны "Цогтцэций хот 2040" үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” 2/1 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай” 2/3 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 3. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “2025 оны төсөв батлах тухай” 2/4 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ХОЁРДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2024-12-27 211
Сумын ИТХ-ын 9 дэх удаагийн бүрэн эрхийн хугацааны ээлжит 2 дугаар хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 89.6 хувийн ирцтэй хуралдаж хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд: 1. Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлах тухай 2. Сумыг хөгжүүлэх 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай 3. Сумын 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай 4. Сумын 2025 оны төсөв батлах тухай 5. Сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2025 оны төлөвлөгөө батлах тухай 6. Цогтцэций сумын газар зүйн нэрсийн жагсаалт батлах тухай 7. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нөөц хөрөнгө зарцуулах журмыг шинэчлэн батлах тухай 8. Сумын ИТХ-ын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай 9. Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын төлөөлөгч сонгох тухай 10. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх тухай 11. Сумын Гэмт хэргэээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай 12. "Тэгш дүүрэн тохижилт" ОНӨААТҮГ-ын дүрэм шинэчлэн батлах тухай 13. Орон нутгийн өмчийн тухай

ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2024-12-26 225
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ээлжит хурал 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 100 хувийн ирцтэй хуралдаж сумын ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдааны хэлэлцэх асуудал батлах, хэлэлцэх асуудлын жагсаалттай урьдчилан танилцаж ажиллаа.

ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН ДАРГА ЭРХЛЭГЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-12-20 230
Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Энхбаатар, сумын Засаг дарга Д.Баттүвшин, ЗДТГ-ын дарга В.Хүүхэндүү нар төсөвт байгууллагуудын удирдлагуудтай уулзалтыг зохион байгуулж байна. ✅Засаг даргын үйл ажиллагааны 2024-2028 оны мөрийн хөтөлбөр ✅2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах гэж байгаа чухал цаг үед Төсөвт байгууллагуудын санал хүсэлтийг сонсож төсөвт суулгах ажлын санал, хүсэлтийг хүлээн авах уулзалтыг зохион байгуулан ажиллаж байна.

ЦОГТЦЭЦИЙ СУМЫН ЗАСАГ ДАРГА ТОМИЛОГДЛОО

2024-12-06 259
Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар Цогтцэций сумын Засаг даргаар ДАЯНДОРЖИЙН БАТТҮВШИН томилогдож, Цогтцэций сумын Засаг дарга Г.Бацмаа тамга тэмдгээ хүлээлгэн өгч хүндэтгэл үзүүлэн, ИТХ-ын дарга Б.Энхбаатар, Тамгын газрын дарга В.Хүүхэндүү болон байгууллагуудын дарга эрхлэгч нар ИТХ, ЗДТГ-н хамт олон баяр хүргэж ажлын амжилт хүслээ.

ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУДААР УУЛЗАЛТ ХИЙЖ АЖИЛЛАА.

2024-12-02 186
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Хороодын дарга нар болон төлөөлөгчид 2024 оны 11 сарын 27-оос 29-ны өдрүүдэд сумын төсөвт байгууллагуудаар орж байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, тухайн байгууллагуудад тулгамдаж байгаа асуудлууд, гарсан саналуудыг хэлэлцэх, харилцан мэдээлэл солилцох уулзалтыг зохион байгууллаа. Мөн сумын 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгах саналыг авч ажиллаа.

СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024-11-27 207
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг шатар сонирхогчдын СУМЫН АВАРГА шалгаруулах шатрын тэмцээнийг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулж, эрэгтэй 6, эмэгтэй 6 тамирчин оролцож, Эрэгтэй төрөлд: 🥇1-р байр Б.Мөнхбат 🥈2-р байр Ц.Отгонжаргал 🥉3-р байр Д.Цэдэнбалжир Эмэгтэй төрөлд: 🥇1-р байр Б.Мичидмаа 🥈2-р байр Н.Энхболор 🥉3-р байр Н.Энхцэцэг тус тус байр эзэллээ.

“ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ” ГОВИЙН БҮСИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТЦЭЦИЙ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024-11-16 212
Тус чуулга уулзалтыг Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Өмнөговь аймгийн ЗДТГ хамтран 11 дүгээр сарын 16,17-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тодруулбал Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгуудын удирдлагууд, Өмнөговь аймгийн Сумдын Засаг дарга нар, агентлаг, мэргэжлийн байгууллагууд, тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд, аж ахуйн нэгжийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд гэсэн өргөн бүрэлдэхүүнтэйгээр говийн бүсийн чуулга уулзалт өрнөж байна. Хот хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан “Хариуцлагатай уул уурхай” чуулга уулзалтыг говийн бүсийн 4 аймгийг хамруулан Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зохион байгуулж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Учир нь Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Говийн бүсийн аймгуудыг бүсчлэн хөгжүүлж, Өмнөд Азийн орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, уул уурхай, говийн унаган байгаль, түүх, соёлын өв, палеонтологийн нөөцөд түшиглэн “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний “дэд бүс” болгон хөгжүүлэхээр тусгасан билээ.

“МОНГОЛЫН ГОВИО ХАЙРЛАЯ” ГОВИЙН БҮСИЙН ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

2024-11-15 243
“МОНГОЛЫН ГОВИО ХАЙРЛАЯ” ГОВИЙН БҮСИЙН ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ 2024 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 15-НЫ ӨДӨР БОЛЛОО. Тус чуулга уулзалтанд Эрүүл мэндийн яам, Өмнөговь аймгийн ИТХ, Өмнөговь аймгийн эрүүл мэндийн газар, Өмнөговь аймгийн Гурвантэс, Булган, Номгон, Баян-Овоо сумдын хурлын дарга нар, говийн бүсийн аймгуудын иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болон уул уурхайн компаниуд оролцож байна.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН БҮРЭН ЭРХИЙН ЕС ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН АНХДУГААР ХУРАЛ ХУРАЛДЛАА.

2024-10-30 290
Сумын ИТХ-ын бүрэн эрхийн 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хурал 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Үүнд: 1. Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай 2. Сумын ИТХ-ын даргыг чөлөөлөх, сонгох тухай 3. Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 4. Сумын ИТХ-ын Зөвлөлийн гишүүдийн тоог тогтоож, сонгох тухай 5. Сумын ИТХ-ын хороодын гишүүд болон даргыг сонгох тухай Сумын ИТХ-ын даргаар Батсайханы Энхбаатар олонхын саналаар дэмжигдэн сонгогдсон бол сумын Засаг даргад Даяндоржийн Баттүвшинийг 72.4 хувийн саналаар дэмжиж аймгийн Засаг даргад уламжлахаар боллоо.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 16 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

2024-09-27 360
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 16 дугаар хуралдаан буюу бүрэн эрхийн хугацааны отгон хуралдаан 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 88.4 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Үүнд: 1. Сумын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай. 2. Сумын 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 3. 2024 оны төсвийн тодотгол батлах тухай 4. 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотгол батлах тухай 5. Багийн хилийн цэсийг шинэчлэн тогтоох тухай 6. "Тэгш дүүрэн тохижилт" ОНӨААТҮГ-ын бизнес төлөвлөгөөний тодотгол батлах тухай

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9245
7568 / 82%
1038 / 11%
304 / 3%
335 / 4%