Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу

ГХУСАЗСЗ


нийт 32

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-11-20 103
Өмнөговь аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ, аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлтэй хамтран "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрх зүйн боловсрол олгох" сургалт арга хэмжээг төрийн албан хаагчид болон иргэдэд зохион байгуулж ажиллаа. Мөн иргэдэд хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч ажиллаа. Тус арга хэмжээний хүрээнд дараах сэдвүүдээр сургалт хийгдлээ. 1. Миний үүрэг бас хариуцлага 2. Би гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна 3. Хүчирхийлэл муухай 4. Хэрхэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх вэ? /ахлах ангийн сурагчдад/

"НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ 2023" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-11-17 85
Сумын ИТХ, ГХУСАЗСЗ, Сум дундын цагдаагийн хэлтэстэй хамтран жил бүрэн уламжлал болгон хүүхдийг зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцох зөв дадалд сургах чиглэлээр зохион байгуулдаг "Ногоон гэрэл цагаан шугам 2023" тэмцээнийг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ЕБС-ын 2 сургуулийн 5 дугаар ангийн 4 багийн дунд амжилттай зохион байгуулж 1 дүгээр байранд 2-р сургуулийн "Авъяслаг цагдаа" баг, 2 дугаар байранд 1-р сургуулийн "Тусгай салаа" баг, 3 дугаар байранд 2-р сургуулийн "Сүлд" баг тус тус шалгарлаа.

"ХӨШГӨӨ НЭЭ" СУРГАЛТ МЮЗИКЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-02-03 137
Өмнөговь аймгийн ГХУСАЗЗөвлөлийн ажлын ажлын хэсэг ЦОГТЦЭЦИЙ суманд ажиллаа. Ажлын хэсэгт Аймгийн ИТХурлын нарийн бичгийн дарга Л.Батчулуун, хэлтсийн дарга Бөхбат, ЗДТГазрын ХЭЗХэлтсийн дарга Батдорж, Шүүхийн тамгын газрын дарга Мөнгөнцоож, ГБХЗХГазрын дарга Б.Эрдэнэцэцэг, ГБХЗХГазрын мэргэжилтнүүд оролцож байна. Сумын ГХУСААЗСЗөвлөлийн 2022 оны ажлын тайлантай танилцаж 2023 оны төлөвлөгөөнд санал оруулж ярилцлаа. Мөн Ханбогд сумын сум дундын шүүх, прокурорын газрын удирдлагууд оролцож тойргийн хэмжээнд гэмт хэрэг зөрчлийг бууруулахад хэрхэн хамтарч ажиллах талаар зөвшилцөж төлөвлөгөө гарган илүү шуурхай ажиллах шийдэлд хүрсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо. ГБХЗХГазрын хамт олны бэлтгэсэн ХӨШГӨӨ НЭЭ СУРГАЛТ МЮЗИКЛЬ ийг 12.30 д өсвөр хүүхдүүдэд, 15,00 цагт иргэд хөдөлмөрчдөд толилуулж соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хийж нийт 600 гаруй хүнд хүрч үйлчиллээ.

НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ - 2022

2022-11-05 913
Хүүхдийг зам тээврийн хэрэг ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцох зөв дадалд сургах өөрийн аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар хууль эрх зүйн мэдлэг олгох, эцэг эх асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор "НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ - 2022" арга хэмжээг сумын ГХУСАЗСЗ, Сум дундын Цагдаагийн хэлтэстэй хамтран сумын ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулж 2-р сургуулийн Н.Оюунгэрэл багштай Аврагч баг 1-р байр, Д.Амарбаясгалан багштай Шинэ гарц баг 2-р байр, 1-р сургуулийн Х.Энхсаран ахлагчтай Шонхор баг 3-р байр тус тус эзэллээ.

"ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ СУМ" сургалт зохион байгуулагдлаа

2022-06-08 346
Өмнөговь аймгийн ГХУСАЗСЗөвлөлийн даргаар батлуулсан удирдамжийн дагуу Аймгийн ГБХЗХГ, Цагдаагийн газар хамтран 14 сумын ГХУСАЗСЗ, Хүүхдийн төлөө зөвлөл, 22 Хамтарсан баг, 56 Хүүхэд хамгааллын баг, Хүүхдийн элч нарыг чадавхжуулах, "Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийг чадавхжуулах" сургалт, зөвлөн туслах ажлын хэсэг ЦОГТЦЭЦИЙ СУМАНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ. Хүүхдийн өмнө үүрэг хүлээгч сумын удирдах албан тушаалтнууд, цэцэрлэг, сургуулийн захирал, багш нар төрийн албан хаагчид 74 хүн оролцов. #Уг ажлын хүрээнд хүүхэд, гэр бүлийн асуудлаарх үүрэг хүлээгчдийг чадавхжуулах, #арга зүйгээр хангах, зөвлөн туслах, #хүүхдүүдийн санал хүсэлтийг сонсох, сумын #Хүүхдэд ээлтэй орчин, #аюулгүй байдал, сургууль, цэцэрлэг, дотуур байрны гадаад дотоод #эрсдлийн үнэлгээ, #аюулгүйн зураглал, #хүүхэд хамгааллын үйлчилгээний зураглал гаргах, #салбар дундын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэнэ.✍️🤝🙋🙆 📁"Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад төрийн албан хаагчийн үүрэг, оролцоо,хариуцлага" сургалт 📂#Хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр " Зөрчлийн тухай хууль" ийн холбогдох заалтыг танилцуулах 📂"#Хүүхдийг өмнө үүрэг хүлээгчдийг чадавхжуулах сургалт 📂#ААН, байгууллагын #гадаад дотоод эрсдлийн үнэлгээ хийх 📂#Сумын хүүхдийн нэгдсэн хэлэлцүүлэг з/блах 📂#Зөвлөл, #багуудын үйл ажиллагаатай танилцах, арга зүйгээр хангах 📂#Сурагч, #эцэг эхчүүдэд чиглэсэн сэтгэл зүйн тусламж үйлчилгээг үзүүлэх үйл ажиллагаа зохион байгуулна. #Арга зүйн зөвөлгөө өгч хүлээлгэн өгч буй гарын авлагын багц: 🗃#Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэхэд хууль эрх зүйн хүрээнд хуулиар үүрэг хүлээгч "Хамтарсан баг"- ийн гишүүний заавал хийх ажил үүргийн жагсаалт 🗃8 төрлийн сургалтын РРТ хичээлүүдийн эмхэтгэл, 🗃#Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах, боршур, гарын авлага, Монгол улсын болон ОУ-ын хүүхдийн эрхийн тэмдэглэлт өдрүүд календарь 🗃"Хамтарсан баг", "Хүүхэд хамгааллын баг" -ийн жишиг төлөвлөгөө, тайлангийн загвар 🗃Кэйс нээхээс эхлээд хаах хүртэл дараалал, заавал баримтжуулах үйлчилгээ тус бүрийн ангилал, 🗃Санхүүгийн материал хэрхэн бүрдүүлэх зөвлөмж #НЭГДҮГЭЭРТ_ХҮҮХЭД

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1323
515 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%