Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу

ИТХ-ын танилцуулга

2021-04-08

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь бүрэн эрхийнхээ хугацаанд төрөлх говь нутгийнхаа хөгжил дэвшил, орон нутгийнхаа тогтвортой хөгжил, нийгмийн салбарын хэвийн үйл ажиллагааг хангах, хариуцлагатай уул уурхай, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх замаар ард иргэдийнхээ аж амьдралыг сайжруулахын төлөө ажиллах өндөр үүрэг хариуцлага ирж байна. Тус Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь Монгол Улсын Их хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын бодлого, аймаг сумын Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан Засаг дарга, түүний Тамгын газар, Төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдтэйгээ хамтран хөгжлийн төлөө шуурхай, ил тод, нээлттэй, шударга ёсыг цогцлоохын төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
Эрдэс баялагаа зохистой ашиглах, аялал жуулчлалыг хөгжүүлж, байгаль орчноо хамгаалан, уламжлалт мал сүрэг, хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, орчин цагийн боловсрол, соёл, хөгжлийн зөв бодлого, говь нутгийн ард түмний ажилсаг хөдөлмөрч чанар энэ бүхэн бол Цогтцэцийчүүд бидний хөгжлийн баталгаа юм. 

2020 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн Нанзадын Наранбаатар, АН-аас нэр дэвшсэн Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ нар ард иргэдийн итгэлийг хүлээн УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Мөн Аймгийн ИТХ-д МАН-аас нэр дэвшсэн Гармаагийн Бацмаа, АН-аас нэр дэвшсэн Галсандоржийн Цог-Өрнөх, Даяндоржийн Баттүвшин нар сонгогдон ажиллаж байна.

Сумын ИТХ-д нийт 27 суудлаас МАН-аас нэр дэвшсэн 14 төлөөлөгч, АН-аас нэр дэвшсэн 12 төлөөлөгч, бие даан нэр дэвшсэн 1 төлөөлөгч тус тус сонгогдсон байна.

ИТХ-ын дарга Ц.Доржсүрэн /МАН/

Тэргүүлэгч  С.Алиманцэцэг /МАН/

Тэргүүлэгч  Б.Галсанбат /МАН/

Тэргүүлэгч  М.Ганчимэг /МАН/

Тэргүүлэгч Б.Батцэцэг /МАН/

Тэргүүлэгч Л.Энхцэцэг /АН/

Тэргүүлэгч У.Түвшинбаяр /АН/

Төлөөлөгч Ц.Норовсүрэн /АН/

Төлөөлөгч Н.Батсайхан /АН/

Төлөөлөгч М.Мөнгөнхонх /МАН/

Төлөөлөгч Ж.Өлзийбаяр /МАН/

Төлөөлөгч Б.Золбоо /АН/

Төлөөлөгч Ц.Ардтүмэн /АН/

Төлөөлөгч С.Мөнхбат /АН/

Төлөөлөгч Г.Цог-Өрнөх /АН/

Төлөөлөгч Ч.Энхбат /МАН/

Төлөөлөгч Б.Эрдэнэбаясгалан /МАН/

Төлөөлөгч Б.Зоригт /МАН/

Төлөөлөгч Б.Баярмагнай /МАН/

Төлөөлөгч Ц.Ууганцэцэг /МАН/

Төлөөлөгч Б.Оргилмаа /АН/

Төлөөлөгч Т.Батхаан /АН/

Төлөөлөгч Л.Өлзийнэмэх /МАН/

Төлөөлөгч Ц.Минжбадгар /АН/

Төлөөлөгч Б.Энхбаатар /АН/

Төлөөлөгч Г.Сундуй /МАН/

Төлөөлөгч О.Булгантуяа /Бие даагч/ нар сонгогдон ажиллаж байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%