2023-09-10
175
Монгол Улсын Их Хурлын 1996 оны 33 дугаар тогтоолоор жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫН ӨДӨР” болгож улс даяар тэмдэглэж байхаар тогтоосон.
Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх 28 дахь өдрийг хүндэтгэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр сумын Маанийн хийдэд буяны ном хуруулж, 108 зул өргөж, хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа.
Мөн сумын Ерөнхий боловсролын хоёр сургуулийн 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд “Хэлмэгдүүлэлт ба Цагаатгал” сэдэвт гар зургийн уралдаан, 10-12 дугаар ангийн сурагчдын дунд Эсээ бичлэгийн уралдааныг тус тус зарлаж гар зургийн уралдаанд нийт 21 бүтээл ирснээс тэргүүн байр Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 6б ангийн сурагч З.Өсөхжаргал, дэд байр мөн тус сургуулийн 6б ангийн сурагч М.Энххүслэн, гутгаар байр Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 7а ангийн сурагч Г.Дөлгөөнгүнж нар шалгарсан бол эсээ бичлэгийн уралдаанд нийт 15 бүтээл ирснээс тэргүүн байр Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 11а ангийн сурагч Г.Алимаа, дэд байр 2 дугаар сургуулийн 11а ангийн сурагч С.Билгүүн, гутгаар байр 1 дүгээр сургуулийн 10а ангийн сурагч Б.Борбаатар нар шалгарч өргөмжлөл, дурсгалын зүйлээр тус тус шагнуулав.