Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн өдөр болохтой холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас тус суманд сургалт, үйлчилгээ явуулдаг ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад улс төрийн хилс хэрэг, түүний хор уршиг болон Монгол Улсын баатар эмэгтэй Түвдэнгийн Борын түүх, намтрыг сурталчлан таниулах талаар арга хэмжээ зохион байгуулж ажиллах үүрэг даалгавар өгсөн. Үүний мөрөөр Мөрөөдөл 6 дугаар сургуулийн захиргаанаас тус сургуулийн ахлах ангийн 100 гаруй сурагчдад улс төрийн хилс хэрэг, түүний хор уршгийн талаар хичээл орсон байна. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааг дэмжин ажилласан Мөрөөдөл 6 дугаар сургуулийн хамт олон болон сурагчдад амжилт хүсье.