Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу

"Цогтцэций үзэсгэлэн худалдаа 2016" арга хэмжээний шилдгүүд тодорлоо

2016-09-20

Орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, малчид, тариаланчид, иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг бий болгон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, малчид иргэд, бизнес эрхлэгчид болон сум, байгууллага, аж ахуй нэгжүүдийн дунд “Цогтцэций үзэсгэлэн худалдаа-2016” арга хэмжээг зохион байгуулагдаж байна. 
Тус үзэсгэлэн худалдаанд шилмэл хуц, ухна, газар тариалангийн бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ, хүнсний үйлдвэрлэл, оёдол гар урлал, гэр ахуйн тавилга, модон эдлэлийн чиглэлээр 3 аж ахуй нэгж байгууллага, ргэд амжилттай оролцлоо. 
Шилмэл малын үзэсгэлэнд нийт 28 хуц, ухна оролцсоноос: 
Шилмэл хуц: М.Төмөрбаатарын улаан толгойтой хуц, 
Н.Нямжавын харман хуц 
Б.Бямбадэлгэрийн хар нүдэн хуц 
Тусгай байр-М.Амарсанаагийн халзан хуц 
Шилмэл ухна: 
М.Төмөрбаатарын загал ухна 
Н.Цогтгэрэлийн буурал ухна 
С.Нарангэрэлийн улаан ухна 
Тусгай байр-Д.Элбэгийн хар ухна тус тус шалгарлаа. 
Тус үзэсгэлэн худалдааны номинацид: 
Шилдэг цагаан идээ үйлдвэрлэгч-О.Уугандэлгэр, С.Цэнд, 
Шилдэг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч-Цэций дэвшил ХХК 
Хамгийн сайхан айраг үйлдвэрлэгч өрх-Т.Мөнхбат 
Гэр ахуйн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч-М.Отгонжаргал, Ц.Баатар 
Шилдэг оёдолчин-Д.Лхамдэгмид 
Шилдэг ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч-Б.Нямаа 
Газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр 
“Хамгийн олон төрлийн ногоо тариалсан тариаланч”-аар И.Адъяа 
Ногооны төрөл тус бүрт “Шилдэг тариланчид”-аар Г.Баттулга, О.Чулуунцэцэг, С.Адъяабат, С.Сайнтуяа, У.Баясгалан нар тус тус шалгарлаа. Энэхүү үзэсгэлэн худалдаа 2016.09.20-22-ний өдрүүдэд буюу 3 өдөр дарааллан Залуучуудын хөгжлийн төвд зохион байгуулагдана.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%