Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу

"Хичээлийн шинэ жил"-ийн баярыг тохиолдуулан хурдан дааганы уралдаан боллоо

2016-09-01

Т.Борын нэрэмжит ерөнхий боловсролын сургууль, Мөрөөдөл 6-р сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн нээлт сайхан боллоо.      2016-2017 оны хичээлийн жилд нийт 1555 сурагчид суралцах бөгөөд 1-р ангид 198 сурагч шинээр элсэн орлоо. Мөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Т.Борын нэрэмжит ерөнхий боловсролын сургууль хамтран хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулсан хурдан дааганы уралдааныг зохион байгууллаа. Тус уралдаанд: 
1. Ханбогд сумын уяач н.Хуягийн хээр 
2. Цогтцэций сумын уяач н.Мөнхбаярын хүрэн халзан 
3. Цогтцэций сумын уяач С.Нарангэрэлийн хээр алаг
 4. Цогтцэций сумын уяач Ц.Оргилболдын хар 
5. Цогтцэций сумын уяач Ц.Оргилболдын саарал тус тус хурдалж наадамчин олноо баясгасан бөгөөд шагналыг ИТХ-ын Ажлын албаны дарга У.Түвшинбаяр, ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч Д.Одгэрэл, Т.Борын нэрэмжит ЕББДС-ийн захирал А.Уламжаргал, сургалтын менежер М.Ганзориг, нийгмийн ажилтан О.Туяамаа нар гардуулан өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%