Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу

Цогтцэций сумын оюутан залуучуудын "Бид ирнэ - Бид хөгжүүлнэ" уулзалт зөвлөгөөн боллоо

2016-08-10

Сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан заалтыг хэргэжүүлэх ажлын хүрээнд тус сумаас их дээд сургууль,коллежид суралцаж байгаа оюутан залуучуудтай санал бодлоо солилцох төрийн бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэхэд тэдгээрийн оролцоог нэмэгдүүлэх, сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэх, мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажиллаж амьдрах, нийгмийн баталгааг хангах зорилготой оюутан залуучуудын уулзалт, оюутны нэрэмжит гар бөмбөгийн амжилттай зохион байгууллаа. Тус уулзалт тэмцээний үеэр оюутан залуусаа манлайлан суралцсан ШУТИС-ийн 4-р курсийн оюутан Г.Наран-Эрдэнэ, Тээврийн дээд сургуулийн 4-р курсийн оюутан Ч.Отгонбаатар нарт Монголын оюутан залуучуудыг алдаршуулах үндэсний төвийн “Оюутны алдар” алтан медалийг гардуулан өглөө. Гар бөмбөгийн тэмцээнд:
1. С.Хосбаяр ахлагчтай “ХААН” банкны тамирчид
2. Ө.Ганхөлөг ахлагчтай “Татварын хэлтэс”-ийн тамирчид
3. С.Нямдорж ахлагчтай “Тавантолгой” ХК-ийн тамирчид тус тус эзэллээ. Нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%