Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу

Тавантолгой ХК-ийн 50 жилийн ойн наадам, говийн бүсийн хурдан морины уралдаан өргөн дэлгэр боллоо

2016-07-31

Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ойн их баяр наадам, Говийн бүсийн хурдан морины уралдаан Цогтцэций сумын Цагаан хайрханы энгэрт ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Наадмын үйл ажиллагаанд Гэгээнтэн Дэнзэн Жамъян Лодой Ренбүчи хуран цугласан наадамчин олонд ном айлдлаа. Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Сэддорж үг хэлж наадмын үйл ажиллагааг нээв. Эртэй бяртай бөхчүүд, эрхий мэргэн харваачид, газар газрын хурдан хүлгүүд цугларсан наадмын үйл явдлаас танилцуулья. Хүчит 128 бөх барилдсанаас Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, улсын начин Ц.Одбаяр үзүүрлэж, улсын заан Б.Батмөнх, улсын начин А.Алтанхуяг нар шөвгөрлөө. Сурын харваанд 90 орчим харваачид цэц мэргэнээ сорьсноос Монгол Улсын хошой мэргэн Ч.Баасанхүү түрүүлж, хоёрдугаар байранд Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат спортын мастер Б.Энхтүвшин, гуравдугаар байранд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат спортын мастер Хуягаа, дөрөвдүгээр байранд Улсын гоц мэргэн Ц.Хүдэрчулуу, тавдугаар байранд Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат спортын мастер н.Мянганбуу орсон байна. 
Хурдан морины уралдаанд: 
Азарга 
Түрүү магнайд:Сүхбаатар аймгийн Асгат сумын ААУ О.Мөнхбатын зэгэл халзан 
Аман хүзүүнд: Дундговь аймгийн Хулд сумын ААУ Б.Лхагва-Очирын хүрэн 
Айргийн 3-т: Сүхбаатар аймгийн Өлзийт сумын ААУ Д.Эрболдын зэгэл Хонгор 
Айргийн 4-т: Дундговь аймгийн Хулд сумын Ж.Эрдэнэтөгсийн хээр 
Айргийн 5-т: Завхан аймгийн Яруу сумын Д.Давгадоржийн хүрэн 
Соёолон
 Түрүү магнайд:Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ААУ Н.Амгалан Хээр 
Аман хүзүүнд: Дундговь аймгийн Адаацаг сумын ААУ Д.Сүхбатар Хонгор халзан 
Айргийн 3-т: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ААУ Ц.Энхжаргал Толин 
Айргийн 4-т: Дундговь аймгийн Г.Энхбаатар Хул 
Айргийн 5-т: Дундговь аймгийн Хулд сумын Н.Батжаргал Халиун

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%