Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу

Цогтцэций сумын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн өндөрлөлөө

2016-07-26

“Мөрөөдөл” цогцолбор сургуулийн гаднах талбайд Цагдаагийн хэлтсийн нэрэмжит “Хөл бөмбөг” - ийн аварга шалгаруулах тэмцээн тамирчдыг нэгтгэн жагсааж, сумын ИТХ - ын ажлын албаны дарга У. Түвшинбаяр нээж үг хэлэн, төрийн дуудлал эгшиглүүлэн, тэмцээний 2 удаагийн аварга “Энержи Ресурс” ХХК - ний “Энержи -1” багийн довтлогч Г. Нэмэхбаяр шилжин явах цомыг тэмцээний ерөнхий шүүгчид гардуулан өгч, “Энержи Ресурс” ХХК – ний ГУТА - ны дарга С. Лхагва – Очир тоглолтын бөмбөгийг талбайд оруулан, дурсгалын зураг татуулснаар нээлттийн ёслол өндөрлөж, Цагдаагийн хэлтсийн нэрэмжит “Хөл бөмбөг” - ийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтууд үргэлжлэн явагдав. 2014 оноос эхлэн 3 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг тэмцээнд 15 багийн 180 тамирчин “Амар тайван амьдрал, аюулгүй байдлын төлөө хамтдаа” уриан дор 3 өдрийн туршид хурд хүч, авъяас чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тэмцээний хагас шигшээ тоглолтод 8 баг шалгарснаас 3 - р байрын төлөөх тоглолтод “M - армор” ХХК - ний “Арморын хүчтэнүүд”, Цагдаагийн хэлтсийн “Шонхорууд” баг хоорондоо өрсөлдөж, хожил торгуулийн цохилтоор шийдвэрлэгдэн, 4:2 оноогоор  Цагдаагийн хэлтсийн Х. Мөнх - Эрдэнэ ахлагчтай “Шонхорууд” баг гутгаар байр шалгарав. Аваргын төлөөх тоглолтод “Энержи ресурс” ХХК - ний Д. Дарханбаатар ахлагчтай “Засвар”, Цогтцэций сумын Ш. Отгонбаяр ахлагчтай “Цэцийн Залуус” багууд хоорондоо өрсөлдсөнөөс тоглолт 2:0 оноогоор өндөрлөж, Цогтцэций сумын Ш. Отгонбаяр ахлагчтай “Цэцийн Залуус” 1 - р байрт шалгарав. Шалгарсан багуудад Дурсгалын зураг, мөнгөн шагнал, алт, мөнгө, хүрэл медаль, шилжин явах цомыг гардуулан өгөв. Тэмцээний шилдэг довтлогчоор “Цэцийн Залуус” багийн тамирчин С. Хосбаяр, шилдэг хаалгачаар “Шонхорууд” багийн тамирчин Г. Жавхлан, тэгш тоглогчоор “Арморын хүчтэнүүд” багийн тамирчин А. Алтансүх нар шалгарч алтан медалиар энгэрээ мялааж, дурсгалын зургаар шагнуулав. Эхний 3 байрт шалгарсан баг тамирчид, зохион байгуулагч аж ахуйн нэгж, байгууллагуудын хамт олныг “Дэлгэрэх голомт” ХХК - ний “Даян” караокены хамт олон 2-4 цагийн хугацаанд үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхийн бичгээр шагнаж урамшуулав. Хөгжөөн дэмжигчдийн дунд зохион байгуулсан тэмцээнд 18 оролцогч өрсөлдөж, эхний 3 байрт шалгарсан оролцогчид болох Г. Энхжаргал, Д. Цэвэлмаа, В. Хүүхэндүү нарыг Төрийн банк, Голомт банкнаас дурсгалын зүйл, хадгаламжийн эрхийн бичгээр шагнаж урамшуулав. Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад сумын ИТХ, ГХУСАЗСЗ, ЗДТГ, Соёлын төв, Залуучууд Хөгжлийн Төв, Гал унтраах, аврах 44-р анги, “Энержи ресурс”, Төрийн банк, Голомт банк, “Паблик сервис”, “Дэлгэрэх голомт”, “Шандаст шанх”, “Дижитал вишн”, “Ухаа худаг ус хангамж”, “MCSI”, “M - армор”, “Stone секьюрити сервис”, “Гэрэлт бүс”, “Эрчим”, “Хишиг арвин”, “Таван толгой транс”, “Эрдэнэс таван толгой”, “НИК”, “Петровис трейдинг”, “МТ”, “Спейшл майнинг сервис”, “БМЖ”, “Говь хармагтай” зэрэг ХХК, бусад аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, сумын иргэд түүний дотор сумын ИТХ – ын ажлын албаны дарга У. Түвшинбаяр, “Энержи Ресурс” ХХК – ний ГУТА - ны дарга С. Лхагва - Очир, Ухаа худаг уурхайн ахлах геологич , Соёл Урлагийн Зөвлөлийн дарга Э. Түвшинбаяр, Гал унтраах, аврах 44 - р ангийн захирагч, Онцгой байдлын дэслэгч М. Төгөлдөр, тэмцээний ерөнхий шүүгч Х. Мөнх - Эрдэнэ, шүүгч Г. Нэмэхбаяр, О. Золбоо, Залуучууд Хөгжлийн Төвийн ажилтан Ж. Буджаргал нар идэвхтэй хамтран ажиллав. Дараагийн цогцолбор арга хэмжээний товыг 2017 оны 06 дугаар сарын 17 - ны өдөр зохион байгуулахаар тогтов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%