Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу

ИТХ, ГХУСАЗСЗ, Цагдаагийн хэлтэс хамтран хөлбөмбөгийн тэмцээн зохион явуулж байна

2016-07-23

Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойг тохиолдуулан Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, ГХУСАЗСЗ, сум дундын Цагдаагийн хэлтэс, Энержи ресурс ХХК хамтран зохион байгуулан явуулж байгаа сумын аварга шалгаруулах Хөлбөмбөгийн тэмцээн 2016 оны 07 сарын 22-ны өдөр эхлэн явагдаж байна. Тус хөлбөмбөгийн тэмцээний нээлт 2016 оны 07 сарын 23-ны өдөр болсон ба хамтран зохион байгуулагч нар тэмцээнийг албан ёсоор нээж тамирчдад амжилт хүслээ. Энэ удаагийн тэмцээнд 13 баг 140 гаруй тамирчид оролцож байна. Хөлбөмбөгийн тэмцээний хагас шигшээ, финалын тоглолтууд маргааш буюу 07 сарын 24-ны өглөө 10 цагаас Цэций хорооллын хойд талбайд болно. Та бүхнийг хөлбөмбөгийн сонирхолтой тоглолтыг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%