Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу

БИЛГЭХ БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО

2016-06-05

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн Иргэдийн Нийтийн хурал 2016 оны 06 сарын 05-ны өдөр Билгэх багийн төв дээр боллоо. Тус хурлаар Улсын Их хурлын гишүүн Д.Бат-Эрдэнийн 4 жилийн үйл ажиллагааны тайланг иргэд, малчдад тараан өгсөн ба аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчийн тайлан ном, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны тайлан,  сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн тайлан, Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажлуудын эрэмбэлэлт зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Хуралд аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч Н.Амгалан, сумын ИТХ-ын дарга Ц.Мөнхдэлгэр, сумын Засаг дарга С.Содбаатар, ИТХ-ын Ажлын албаны дарга У.Түвшинбаяр, Билгэх багийн ИНХ-ын дарга Ц.Баяржаргал нар оролцлоо. Малчдын төлөөлөл 20 гаруй иргэн оролцож, санал бодлоо илэрхийлэн, сонирхсон асуултандаа хариулт авах болон тулгамдаж буй асуудлаа ярилцлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%