Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу

ИТХ-ын нэрэмжит үндэсний бөхийн"Ирээдүйн аварга" хүүхдийн барилдаан боллоо

2016-05-31

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нэрэмжит, уламжлан болон улирал тутам зохион байгуулагддаг үндэсний бөхийн хүүхдийн барилдаан өнөөдөр буюу 2016.05.31-ний өдөр Цогтцэций сумын ЕББДС-ийн зааланд болж өндөрлөлөө. Тус барилдаан 4-5, 6-7 нас гэсэн ангиллаар зохион байгуулагдсан бөгөөд нийт 25 хүчтэн зодоглолоо. 4-5 насны ангилалд Ү.Баяржавхлан түрүүлж, М.Мөнгөнгалт үзүүрлэж, Д.Одертөнц, Ү.Дөлгөөн нар шөвгөрсөн бол, 6-7 насанд сумын 2 удаагийн аварга бөх Ө.Азбаяр түрүүлж, Б.Баяндэлгэр үзүүрлэж, Б.Галмандах, Э.Элбэгбаяр нар шөвгөрсөн байна. Тус сумын ИТХ-аас сум орон нутгийн өсвөр залуу хүүхдүүдэд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжил олгох, тус сумаас улс, аймгийн алдар цолтой бөхчүүд төрүүлэхийг зорин ажиллаж байгаа гэдгийг дуулгахад таатай байна. Түрүүлж үзүүрлэсэн, шөвгөрсөн болон барилдаанд оролцсон нийт бөхчүүддээ улам сайн барилдаж, нутаг орныхоо нэрийг аймаг, улс, тивийн тэмцээнд гаргахыг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%