Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу

ГХУСАЗСЗ - "Замын хөдөлгөөний цагаан толгой 2016" тэмцээн боллоо

2016-04-29

Сургуулийн өмнөх насны хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг эзэмшүүлж олгох, замын хөдөлгөөнд оролцох дадал, соёл сургах, цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэгч багш нарын замын хөдөлгөөний дүрмийн заах арга зүйн түвшинг дээшлүүлэх, хүүхэд бүрийг замын хөдөлгөөнд зөв боловсон соёлтой оролцуулж сургах зорилготой “Замын хөдөлгөөний цагаан толгой-2016” тэмцээнийг ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ, Цагдаагийн хэлтэс хамтран Цогтцэций суманд 2016 оны 04 сарын 29-ны өдөр Мөрөөдөл 6 дугаар сургуулийн зааланд сумын 6, 7-р цэцэрлэгийн хүүхэд багачууд, багш нарын дунд амжилттай зохион байгууллаа. Мөн тэмцээн уралдааны үеэр хүүхдүүдийн урлагийн үзүүлбэрүүдийг сонирхуулж, хөгжөөн дэмжигчдийн дунд замын хөдөлгөөний дүрэм мэдлэгийн талаар асуулт хариултын тэмцээн зохион байгуулж зөв хариулсан иргэдийг шагнаж урамшууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%