Монгол Улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй "Сайн малчин" хөтөлбөрийн хүрээнд малчны зээлийн хүүг жилийн 10 хувь болгон бууруулж байгаа талаар ХХАА-н Сайд Р.Бурмаа, Төрийн банкны удирдлагууд мэдээлэл хийлээ. Мал аж ахуйн үйлдвэрлэл, борлуулалтыг дээшлүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэг техник технологийг нэвтрүүлэн экспортыг дэмжих, малчдын ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор малчдын зээлийн хүүгийн ачааллыг бууруулах ажлыг эхлүүлсэн. Малынхаа үүлдэр угсааг сайжруулж, бэлчээр орчноо зохистой сайхан ашиглаж, туслах малчин авч дадлагажуулж байгаа үлгэр жишээ малчдаа дэмжих зорилгоор Засгийн газраас "Сайн малчин" хөтөлбөрийг баталсан юм. Үүнийгээ дэмжихийн тулд "МАА-н үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөр"-ийг бас баталсан. Уг дэд хөтөлбөрийн хүрээнд зээлийн хүүг бууруулах, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг хөнгөлөлтэй үнээр олгох гэх мэт ажлуудыг хэрэгжүүлж байна. Малчны зээлийн хүү жилийн 29.5 хувь, сарын 2.5 хувь байсныг Төрийн банктай хамтран Цагаан сарын өмнө жилийн 18 хувь, сарын 1.5 хувь болгож бууруулсан.


http://amjilt.com/malchnii-zeeliin-huu-10-huv-bolloo