Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу

Сайн дураар даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь, хэмжээ

2016-03-03


Сайн дураар даатгуулагчийн төлөх шимтгэлийн нийгмийн даатгалын шимтгэлийн доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон дүнгээс багагүй, дээд хэмжээ нь тухайн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээнээс тооцсон дүнгээс хэтрэхгүй байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон шимтгэл төлөлт: 

Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан хувиараа чөлөөт хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн сард төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн доод хэмжээ нь 23040 төгрөгнөөс бага байж болохгүй, түүнийг 10 дахин өсгөсөн 1920000 төгрөгнөөс 12,0 хувиар тооцсон дүн 230400 төгрөгнөөс хэтэрч болохгүй гэсэн үг юм. Та сайн дурын даатгалд дээрхи байдлаар хамрагдсанаар:Сайн дурын даатгалд хамрагдаж шимтгэл төлсөн хугацаа нь 1995 оноос өмнө ажилласан хугацаан дээр нэмж тооцогдоно. Нийгмийн даатгалын тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангасан тохиолдолд нийгмийн даатгалын зохих сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх эдлэнэ. Үүнд: 
Тэтгэврийн даатгалын сангаас: 
 Өндөр насны тэтгэвэр 
Тахир дутуугийн тэтгэвэр 
Тэжээгчээ алдсаны тэтгэвэр 
Тэтгэмжийн даатгалын сангаас: 
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж 
Жирэмсэн болон амаржсаны тэтгэмж 
Оршуулгын тэтгэмж 
Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас: 
Тахир дутуугийн тэтгэвэр 
Тэжээгчээ алдсаны тэтгэвэр 
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж 
Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр 
Тэтгэврийн даатгалын шимтгэл 
Рашаан сувиллын зардал болно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%