Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу

"НАЙРСАГ ДЭЛХИЙ" ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

2016-02-01

"НАЙРСАГ ДЭЛХИЙ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ <Зорилго:Хүний аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хүмүүнлэг ёсыг хангахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, хүмүүс хоорондын ойлголцол, нөхөрлөл, хамтын ажиллагааг дэмжих, энх тайвныг бэхжүүлэх үйлсэд хүүхэд, залуучуудын оролцоог дэмжихэд чиглэнэ. Зохион байгуулагч: Монгол Улсын Улаан загалмай нийгэмлэг Хугацаа: 2016 оны 02 сарын 01-ээс 03 сарын 1-ны өдөр хүртэл Хамрах хүрээ, сэдэв: Аймаг, орон нутаг, нийслэлийн ЕБС-ын сурагчид, 1-6 дугаар анги, 7-12 дугаар анги гэсэн хоёр ангиллаар оролцоно. Бүтээлд тавигдах шаардлага: Бүтээл нь гар зургийн бүх төрлөөр А2 формат /420х590 мм/ хэмжээгээр зурна. Бүтээлийн нэр болон зураачийн овог нэр, нас, эцэг эхийн болон өөрийн утасны дугаарыг хавсаргасан байна. Уралдааныг дүгнэх: Уралдааны бүтээлийг 2016 оны 03 сарын 01-ний өдрийн 17 цаг хүртэл тухайн орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Улаан загалмайн хороон дээр хүлээн авна. Шагнал урамшуулал: Ангилал бүрт тэргүүн байр-1, дэд байр-1, гутгаар байр-2, тусгай байр-3 тус тус урамшуулан шагнана. Тэргүүн байр – Хүмүүнлэгийн үйлстний “Нигүүлсэл” алтан медаль, дурсгалын зүйлс Дэд байр – Хүмүүнлэгийн үйлстний “Энэрэнгүй үйлстэн” медаль, дурсгалын зүйлс Гутгаар байр – Хүмүүнлэгийн үйлстний “Нигүүлсэл” мөнгөн медаль, дурсгалын зүйлс Холбоо барих: У.Түвшинбаяр – 88833553, Г.Санчир - 88010926

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%