Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу

2015 оны тэргүүний албан хаагч, байгууллагуудаа тодрууллаа

2016-02-09

Цогтцэций сумын сар шинийн нэгдсэн золголт 2016 оны 02 сарын 09-нд Залуучууд хөгжлийн төвд болж сумын төр захиргааны байгууллагын удирдлагууд, ахмад настан азай буурлууд, албан хаагчид оролцлоо. Золголтын үйл ажиллагааны үеээр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шагналуудаар иргэд, албан байгууллагуудыг шагнаж урамшууллаа. Шагналыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Мөнхдэлгэр, сумын Засаг дарга С.Содбаатар, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгч Н.Амгалан, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгч С.Оргилмаа нар гардуулан өгсөн ба сумын “2015 оны Тэргүүний малчин” шагналаар Цагаан Овоо багийн малчин Нүрзэд овогтой Батбаатар, “2015 оны тэргүүний төрийн албан хаагч” шагналаар Т.Борын нэрэмжит ЕББДС-ийн багш Эрдэнэсайхан овогтой Баяраа, “2015 оны тэргүүний ажилчин” шагналаар Цог-Өрнөх ОНӨААТҮГ-ын жолооч Балдан овогтой Даваадорж, Соёлын төвийн үйлчлэгч Түмэн-Өлзий овогтой Тогосмаа, “2015 оны тэргүүний залуу гэр бүл” шагналаар Сийрст багийн малчин Цэрэнханд овогтой Баярсайханы гэр бүл, “2015 оны тэргүүний сурагч” шагналаар Бямбасайхан овогтой Амарсайхан, “2015 оны тэргүүний аж ахуй нэгж” шагналаар Тавантолгой ХК, “2015 оны тэргүүний байгууллага” шагналаар 6 дугаар сургууль, “2015 оны тэргүүний төрийн бус байгууллага” шагналаар Цогтцэций сумын Залуучуудын холбоо шалгарлаа. Мөн Капитрон банкны зээлийн эдийн засагч Б.Эрдэнбаяр "Сангийн яамны жуух бичиг" шагналаар, ЗДТГ-ын мал эмнэлэг үржлийн тасгийн малын үржил, бүртгэл, мэдээлэл, хоршоо хариуцсан мэргэжилтэн Б.Цэенхорол "Хүнс, хөдөө аж ахуйн яамны тэргүүний ажилтан" шагналаар, сум дундын эмнэлгийн жолооч Н.Энхтайван, асрагч Ц.Одонтунгалаг нар "Эрүүл мэндийн яамны тэргүүний ажилтан" шагналаар, сум дундын эмнэлгийн их эмч Ц.Баяржаргал, хүүхдийн их эмч Ц.Мөнхцэцэг нар “Эрүүл мэндийн яамны жуух бичиг” шагналаар, Татварын хэлтсийн Улсын байцаагч Б.Идэржавхлан, Цагдаагийн хэлтсийн хошууч Х.Мөнх-Эрдэнэ, 6 дугаар цэцэрлэгийн тогооч Ц.Намуунбайгаль нар сумын ИТХ-ын “Хүндэт жуух” шагналаар тус тус шагнагдсан байна. Яамны шагнал болон сумын ИТХ-ын шагналаар шагнагдсан нийт албан хаагч, аж ахуй нэгж, албан байгууллагууддаа баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%