Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу

Цагаан сарын баярт зориулсан хүчит бөхийн барилдаан боллоо

2016-02-05

ХVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн барилдааныг Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, “Тавантолгой” ХК хамтран 2016 оны 02 сарын 05-ны өдөр зохион байгууллаа. Тус барилдаанд нийт 32 бөх уран мэхээ уралдуулан хүчийг үзэн барилдсанаас Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат Ажнай дэвжээний бөх А/а Ш.Дарханбат түрүүлж, Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат А/н Т.Төгсдөлгөөн үзүүрлэж, шөвгийн дөрөвт Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат А/х М.Адьяахүү, Ховд аймгийн Чандмань сумын харьяат “Вагнер Ази” ХХК-ийн бөх С/з Б.Баттүвшин нар шөвгийн дөрөвт үлдэж үзэгч түмнээ баярлууллаа. Барилдааны үеэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит шагнал “2015 оны Тэргүүн байгууллага”-аар шалгарсан Тавантолгой ХК-ийн шагналыг сумын ИТХ-ын дарга Ц.Мөнхдэлгэр гардуулан өглөө. Хүчит бөхийн барилдааны хүндэт зочноор У/н Б.Шоовдор, А/з н.Чүлтэм, А/н Ц.Баатар, Сэврэй сумын ИТХ-ын дарга Х.Отгонмөнх, Засаг дарга Б.Батсайхан Засаг даргын орлогч н.Огтбиш нар ирж оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%