Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу

Шагнал гардуулах ёслол болж өндөрлөлөө

2016-02-03

Шагнал гардуулах үйл ажиллагаа болж өнгөрлөө. Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун, Цогтцэций сумын ИТХ-ын дарга Ц.Мөнхдэлгэр, Засаг дарга С.Содбаатар, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч Н.Амгалан нар сар шинийн босгон дээр 2015 оны ажил үйлсээрээ шалгарсан иргэд, малчдыг төрийн болон аймаг, сумын хүндэт шагналаар шагнаж урамшууллаа. Төрийн шагнал: Цэргийн хүндэт медалиар Сүрэнхорын Батзориг Аймгийн Хүндэт тэмдэг: Сум дундын эмнэлгийн эрхлэгч Дамдинсүрэнгийн Дэлгэрмаа Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүндэт жуухаар Т.Борын нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн багш Цэндийн Норвсүрэн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүндэт өргөмжлөл: Сийрст багийн өндөр настан Намхайн Алтантуяа Аймгийн Тэргүүний баг: Цогтцэций сумын Сийрст баг 3-р байр /Сийрст Багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга Цагаанхүүгийн Ардтүмэн, Багийн Засаг дарга Ленингийн Энхцэцэг нар Батламж, мөнгөн шагнал Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”: 6-р цэцэрлэгийн туслах багш Гимбэлийн Энхцэцэг Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”: ”Таван толгой” ХК-ийн жолооч Бямбажавын Сүхбаатар Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”: Т.Борын нэрэмжит Ерөнхий боловсролын багш Бямбажавын Сувдаа Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”: Сийрст багийн малчин С.Дэлгэрцогт Аймгийн хамгийн олон адуутай малчин “Батламж”: Билгэх багийн малчин Намхайн Энхсайхан Аймгийн “Сайн малчин”: Билгэх багийн малчин Цэрэндуламын Сүхбаатар Аймгийн “Сайн малчин”: Сийрст багийн малчин Дашцэрэнгийн Элбэг Цогтцэций сумын 90 жилийн "Хүндэт тэмдэг": аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун Сумын Тэргүүний багийн Засаг даргаар Ленингийн Энхцэцэг Сумын “Сайн малчин” Билгэх багийн малчин Н.Алдар,Б.Азбаяр,Э.Сүхбаатар,Сийрст багийн малчин Д.Гэрэлтод,Б.Баярмагнай,Н.Нямжав,Цагаан овоо багийн малчин Б.Мөнхболд,Ц.Эрхэмбаатар,Ч.Мөнхчимэг нар сумын сайн малчин цол,өргөмжлөл энгэрийн тэмдэгээр шагнууллаа. Сумын 90-ээс дээш насны Г.Аюурзана, Г.Сүхбаатар, Ө.Шараа, О.Цэдэн-Иш нарт Аймгийн Засаг даргын сар шинийн гарын бэлэг болон сумын Засаг даргын гарын бэлэг, хэвийн боов, 80-89 настай ахмадуудад “Ньюком” ХХК хэвийн боов тус тус гардуулан өглөө. 2015 он Цогтцэций сумын иргэд хөдөлмөрчдийн хувьд амжилт бүтээл дүүрэн жил байлаа. Төрийн болон аймаг, сумын хүндэт шагналаар шагнагдсан та бүхэндээ ирж буй гал бичин жилдээ амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%