Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу

Цогтцэций сумын "Тэмээний баяр" арга хэмжээ

2016-01-21

“Монгол тэмээ-999” геннисийн дээд амжилтанд бүртгүүлэх 1000 тэмээний уралдааныг зохион байгуулахаар ажиллаж байна. Говь нутгийн ард түмэн тэмээн сүргээ өсгөн үржүүлж, хайрлан хамгаалах чиглэлээр олон ажлыг амжилттай хийж хэрэгжүүлсээр байна. Тэмээн сүргээ тэргүүн зэрэгт өсгөж, Говь нутагтаа тэмээний баярыг удаа дараа амжилттай зохион байгуулсан төдийгүй улсын хэмжээний Тэмээний баярын арга хэмжээнд амжилттай оролцсоор ирсэн. Энэхүү амжилтаа бататгаж “Хоёр бөхт” тэмээгээ дэлхийн хэмжээнд алдаршуулах зорилгоор “Монгол тэмээ-999” Геннисийн дээд амжилтанд бүртгүүлэх 1000 тэмээний уралдааныг 2016 оны 3 сарын 6, 7 ны өдрүүдэд Даланзадгад суманд зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээнд Өмнөговь аймгийн 15 сумаас гадна Монгол улсын 21 аймаг урилгаар оролцоно. Үүгээр ч зогсохгүй тэмээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагууд оролцох боломжтой юм. Цогтцэций сумаас 40 тэмээтэй уг арга хэмжээнд оролцоно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%