Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу

Улсын аварга малчин шинээр төрлөө

2018-02-12

Цогтцэций сумын Сийрст багийн малчин Жагарайн Тодгэрэл 2006 онд аймгийн аварга малчин болж говь шанхайн нутагтаа мал маллах арга ухааныг түгээн дэлгэрүүлж, залуу малчид, нутгийн түмэндээ үлгэр дуурайлал болж яваа залуу малчныг төр засаг өндрөөр үнэлж УЛСЫН АВАРГА МАЛЧИН-аар өргөмжиллөө.
Уул уурхай давамгай хөгжиж буй бүс нутагт уламжлалт мал аж ахуйгаа өсгөн үржүүлэх түүн дотроо хонин сүргийн үүлдэр угсааг сайжруулахад ихээхэн анхаарч ажиллаж ирсэн залуу малчны хөдөлмөр зүтгэл улсын аваргын болзол хангажээ. Малчин хүний бахархал болсон улсын аваргын шагналыг УИХ-ын гишүүн Л.Энхболд, аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир болон сум орон нутгийн удирдлагууд гардуулан өгч баяр хүргэж амжилт хүслээ.
Мөн энэ үеэр улсын аваргын хадам аав тус багийн малчин Сүмээгийн Дэлгэрцогт аймгийн аварга малчны болзолыг хангаж баяр дээр баяр нэмсэн.
С.Дэлгэрцогт гуай 3 хүү, 3 охинтой. Удам дагасан малчин хүүхдүүдийн нэг нь улсын аварга малчны гэргий юм.
Таван хошуу малаа таван төрөл дээр нь өсгөх, үр хүүхдүүд, нутгийн залуу малчиддаа мал маллах арга ухааныг өвлүүлж яваа нутгийн буурай ийнхүү хөдөө аж ахуйн салбарт оруулсан хувь нэмрээ төр түмэндээ үнэлүүлэн шагналаа гардаж авлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%