Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу

ИТХ, ЗДТГ, Паблик сервис ХХК хамтран бөхийн барилдаан зохион байгууллаа

Сумын 2017 оны спортын төлөвлөгөөнд орсон "Цогтцэций сумаас төрөн гарсан бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдаан" 2017 оны 11 сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээн Монгол Улс тунхагласны 93 жилийн ойд зориулан зохион байгуулагдсанаараа онцлогтой болсон ба барилдаанд Аймгийн заан: Ц.Анхбаяр, Аймгийн харцага: М.Адьяахүү,  Аймгийн начин : Хүдэрчулуун нарын хүчит 32 бөх барилдаж Аймгийн харцага: М.Адьяахүү түрүүлж Аймгийн начин: Хүдэрчулуун үзүүрлэж Аймгийн заан: Ц.Анхбаяр Ц.Эрдэнэчулуун нар шөвгөрлөө. 

Шөвгийн 8д: Сумын заан:  И.Баатархүү

                                                  Х.Хүрэл-Эрдэнэ

                                                  Л.Гансэрээ

                                                   Х.Энхтөгс

Уг үндэсний бөхийн барилдаанд уригдан ирсэн:  Улсын начин :Б.Шоовдор

Аймгийн заан: С.Батнасан

Аймгийн начин: Ц.Баатар

Аймгийн начин: Ц.Отгонбаяр

Аймгийн начин: Э.Батжаргал

Аймгийн начин: Н.Бямбасүрэн

Аймгийн заан С.Батнасан 1977 онд заан цол хүртсэн.

·       Буудлагын спортын мастер

·       Ази тивийн ахмадын 5 удаагийн аварга.

·       Улсын аваргын 20 гаруй медальтай

·       Мото спортын  1-р зэрэг

·       Чөлөөт бөх, самбо жүдо бөхийн 2-р зэрэг

·       Шагайн харваан хүндэт мэргэн

·       Онц тээвэрчин , осолгүй манлай

·       Улсын тэргүүний анчин

·       2013 оны шилдэг тамирчин 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%