Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу

Үйлдвэрийн болон техникийн ослоор амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүллээ

2017-04-26

Аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаа "Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй - 2017" сарын аяны хүрээнд 04 сарын 26-ны өдөр үйлдвэрийн болон техникийн ослоор амь үрэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэн цаашид хөдөлмөр эрхлэгч иргэдийг эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөл боломжийг сайжруулах зорилгоор Нүүрс тээвэрлэлтийн 6-р гарамын орчимд тээврийн жолооч, аж ахуйн нэгжүүдийг оролцуулан Галын тахилга үйлдэж 21 ээж сүүн цацал өргөж, газар лусаа аргадан ном хуруулах зэрэг арга хэмжээ зохион байгуулаа. Арга хэмжээнд Аймгийн Халамжийн хэлтсийн дарга Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг, хийдийн лам нар сумын удирдлагууд, ЗДТГ-ын хамт олон болон иргэд хөдөлмөрчид, тээвэрчид өргөнөөр оролцлоо. Цаашид энэ үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%