Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу

ОНХС-ийн хөрөнгөөр гудамжны гэрэлтүүлэгтэй болж байна

2016-07-23

Сумын гэр, хороолол, засмал зам дагуух гэрэлтүүлгийн ажилд 115,635,021,0 төгрөгөөр “Дархан Парагон” ХХК шалгарч 2016 оны 6 сарын 22 нд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж газар шорооны ажлыг эхлүүлсэн. Уг ажлыг гүйцэтгэлд хяналт хийх 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажлын явцыг хяналтыг хийж гүйцэтгээд байна.  2016 оны 07 сарын 21-ны байдлаар сумын гэрэлтүүлгийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа Дархан парагон ХХК ажлын явц 90 хувьтай хийгдсэн гэж үзэж байна. 
 Үүнд: Хийгдсэн ажил. 
 1. Цагаан-Овоо хорооллын 3 гудамжны 25 гэрэлтүүлэг бүрэн хийгдэж орой 10 цагаас өглөөний 04 цаг хүртэл асааж байна.
 2. Засмал зам дагуух газар шорооны ажил бүрэн хийгдмэн
 3. 26 суурь, 26 ширхэг гэрэлтүүлгийн шон босгох ажил хийгдсэн. 
 4. 1.170 метр кабель сүвлэгдсэн. 
 5. Ямаан хүрэн хороолол 13 ширхэг гэрэлтүүлэг, Бумбан-Овоо хороолол 10 ширхэг гэрэлтүүлэг, Баруун-Суу хороолол 11 ширхэг гэрэлтүүлэг, Шинэ хотхон хороолол 8 ширхэг гэрэлтүүлэг, Цэций уул хороолол 9 ширхэг гэрэлтүүлэг нийт шугамын урт 2.7 км, 54 ширхэг гэрэлтүүлэг хийгдсэн.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%