Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд тавтай морилно уу

“БААДАЙ БОЛОН ТҮҮНИЙ ГЭР БҮЛ” НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЯЛБАРШУУЛСАН ГАРЫН АВЛАГА

2016-07-07

Баадай бол Монголын нэгэн томоохон их сургуулийн шилдэг оюутны нэг, нийгмийн идэвхтэй, ирээдүйтэй залуу манлайлагч. Тиймдээ ч тэр сургуулийнхаа Оюутны зөвлөлийн гишүүн, "Шударга нийгмийн төлөө" олон нийтийн байгууллагын идэвхтэн юм. 
Баадай аав, ээж, өвөө, эмээгийн хамт амьдардаг. Түүний аав барилгын салбарыг удирддаг төрийн байгууллагын дарга бөгөөд олны танил нэгэн. Харин ээж нь улсын эмнэлэгт тасгийн эрхлэгч, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоодог комиссын гишүүн билээ. Баадайн ээж саяхнаас хувийн эмнэлэг байгуулан хөл дээр нь босгох гэж хичээж байгаа ажээ. 
Баадайн өвөө эх орныхоо тусгаар тогтнолын төлөө халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй тэмцэж явсан ахмад дайчин бол эмээ нь аж үйлдвэрийн паркын анхдагч, насаараа гуталчин хийж хөдөлмөр бүтээлээ бодитоор үнэлүүлсэн буянтай буурай. Ингээд гэр бүлийнхээ хамгийн бага нь боловч хамгийн их итгэл найдвар хүлээж ирээдүй нь болон гэрэлтэх оюутан залуу Баадайгаар төлөөлүүлэн энэ гэр бүлийн энгийн нэгэн долоо хоногийн аж байдлын зураглалыг хүргэж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%