Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Цогтцэций сумын ИТХ-ын түүхэн замнал

2016-03-15 15:16
       Нутгийн өөрийн удирдлагын байгууллага нь ардчилалын салхитай зэрэгцэн үйл ажиллагаа нь тодорхойлогдон шинээр эмхлэн байгуулагдсан үндсэн хуулийн байгууллага юм. Монгол улсад 1990 онд Ардчилсан хувьсгал болж 1990 оны 6-р сард анхны олон нам оролцсон Ардын Их Хурлын сонгууль болж байсан байна. Энэ сонгуулиар манай сумаас АИХ-ын депутатаар тухайн үед аймгийн ҮЭ-ийн даргаар ажиллаж байсан Даргахүү сонгогдон ажилласан. 1992 оны 1 сарын 13-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж, тухайн оныхоо 2 сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Монгол улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндсийг энэ хууль тавьж өгчээ. 
       1992 онд анхны УИХ-ын сонгууль болсон ба манай сум нь УИХ-ын сонгуулийн 11-р тойрогт хамрагдаж байсан. Энэ сонгууль нь томсгосон тойргоор явагсан. Тус тойрогт 2 мандат ноогдсж МАХН-с нэр дэвшсэн Р.Цагаанхүү, Д.Идэвхтэн нар сонгогдсон байна.










2016-03-15 15:16

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд