Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ИТХ-ын танилцуулга

2016-03-16 16:35
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь бүрэн эрхийнхээ хугацаанд төрөлх говь нутгийнхаа хөгжил дэвшил, орон нутгийнхаа тогтвортой хөгжил, нийгмийн салбарын хэвийн үйл ажиллагааг хангах, хариуцлагатай уул уурхай, эрчимжсэн хөдөө аж ахуйг хослуулан хөгжүүлэх замаар ард иргэдийнхээ аж амьдралыг сайжруулахын төлөө ажиллах өндөр үүрэг хариуцлага ирж байна. Тус Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь Монгол Улсын Их хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын бодлого, аймаг сумын Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан Засаг дарга, түүний Тамгын газар, Төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдтэйгээ хамтран хөгжлийн төлөө шуурхай, ил тод, нээлттэй, шударга ёсыг цогцлоохын төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
Эрдэс баялагаа зохистой ашиглах, аялал жуулчлалыг хөгжүүлж, байгаль орчноо хамгаалан, уламжлалт мал сүрэг, хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, орчин цагийн боловсрол, соёл, хөгжлийн зөв бодлого, говь нутгийн ард түмний ажилсаг хөдөлмөрч чанар энэ бүхэн бол Цогтцэцийчүүд бидний хөгжлийн баталгаа юм. 

2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн Лувсангийн Энхболд, Намсрайн Амарзаяа нар ард иргэдийн итгэлийг хүлээн УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Мөн Аймгийн ИТХ-д МАН-аас нэр дэвшсэн Оргодолын Бадарч, Цогзолмаагийн Доржсүрэн, Даргиагийн Батзориг, Б.Баярбилэг нар сонгогдон ажиллаж байна.

Сумын ИТХ-д нийт 27 суудлаас МАН-аас нэр дэвшигч 18 төлөөлөгч, АН-аас нэр дэвшигч 9 төлөөлөгч сонгогдсон байна.

ИТХ-ын дарга Г.Бацмаа /МАН/

Тэргүүлэгч  Б.Золбоо /АН/

Тэргүүлэгч  Г.Сундуй /МАН/

Тэргүүлэгч  Д.Сарантуяа /МАН/

Тэргүүлэгч Б.Батцэцэг /МАН/

Тэргүүлэгч Ц.Баяржаргал /АН/

Тэргүүлэгч Х.Үүрийнтуяа /МАН/

Төлөөлөгч Ц.Норовсүрэн /АН/

Төлөөлөгч Н.Батсайхан /АН/

Төлөөлөгч Н.Амгалан /АН/

Төлөөлөгч Д.Одгэрэл /МАН/

Төлөөлөгч Ц.Баатарсүрэн /МАН/

Төлөөлөгч С.Мөнхэрдэнэ /МАН/

Төлөөлөгч С.Мөнхтөр /МАН/

Төлөөлөгч С.Даяндорж /МАН/

Төлөөлөгч Бя.Мөнхцэцэг /МАН/

Төлөөлөгч Ц.Мөнхцэцэг /АН/

Төлөөлөгч Э.Болдбаатар /МАН/

Төлөөлөгч Б.Баярмагнай /МАН/

Төлөөлөгч У.Эрдэнэбаатар /МАН/

Төлөөлөгч Ба.Мөнхцэцэг /МАН/

Төлөөлөгч Б.Галсанбат /МАН/

Төлөөлөгч Л.Өлзийнэмэх /МАН/

Төлөөлөгч Г.Ганхөлөг /АН/

Төлөөлөгч Б.Энхбаатар /АН/

Төлөөлөгч Б.Хүүхэнбаатар /АН/

Төлөөлөгч Б.Үүрийнцолмон /МАН/ нар сонгогдон ажиллаж байна.

 


2016-03-16 16:35

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд